Мандал сумын Нэгдсэн Эмнэлэг нь Мандал сумын 27 мянга гаруй хүн амд эрүүл мэндийн 2 дахь шатлалын тусламж үйлчилгээг үзүүлэхээр хэвтүүлэн эмчлэх 8-тасагт 186-ортой , амбулаторийн нарийн мэргэжлийн 19 –кабинетаар 51их эмч , 94 .бага эмч ,сувилагч, 56 асрагч үйлчилгээний ажилтантайгаар ажиллаж байна.
Тус Нэгдсэн эмнэлэг нь Ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө Хүний нөөц, боловсон хүчний бүрдүүлэлтээ ямагт анхааран ажиллаж ирсэн. Эмнэлгийн удирдлагын багийн зүгээс АШУИС-тай хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр шинээр төгсөн гарч буй эмч нарыг сум орон нутагтаа урин татан ажилуулж ирсэн.
2022 оны 8-дугаар сарын байдлаар дараахь шинэ залуу боловсон хүчнүүдээр хамт олноо өргөтгөн багаа бүрдүүлэн ажиллаж байна.
ШИНЭ ЗАЛУУ ЭМЧ НАРТАА АЖИЛ ХӨДӨЛМӨРИЙН ӨНДӨР АМЖИЛТЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ. МАНДАЛ СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ.
Tweet