Цөөн үгээр

- - НИЙТ БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ, ОЮУТАН СУРАГЧ, ХҮҮХЭД БАГАЧУУДДАА ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ. - АЖЛЫН ЗАР

УЛСЫН ТӨСВИЙН САНХҮҮЖИЛТЭЭР МАНДАЛ СУМАНД БАРИГДАЖ БУЙ “АХМАДЫН ТӨВ”-ИЙН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦ 88% -ТАЙ БАЙНА.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 187

Ахмад буурлуудынхаа чөлөөт цагийг ая тухтай орчинд зөв эохистой өнгөрүүлэх, эрүүл аюулгүй амьдралын хэв маягыг нь дэмжих зорилгоор 2020-2024 оны Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан АХМАДЫН ТӨВ-ийн барилгын ажлын зураг төсөв 1 тэрбум 400 сая төгрөгөөр батлагдсан боловч 2021 оны улсын төсвөөс 1 тэрбум төгрөгийг 2021-2022 онуудад он дамжуулан санхүүжүүлэхээр төсөвлөсөн. Ажил гүйцэтгэгчээр “Мэргэндэнзэн” ХХК 2021 оны 6 дугаар сард Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар зарлагдсан Ахмадын төвийн барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр тендерт шалгаран 2021 оны 7 дугаар сараас уг барилгын ажлыг эхлүүлсэн. 2021 онд барилгын газар шорооны, суурийн, төмөр бетон карказны ажлыг 100% гүйцэтгэсэн байна. 2022 оны 8 дугаар сарын 1-ний байдлаар гадна хана, хамар хананы ажил, гадна өнгөлгөө, дүүргэлтийн блок, дулаалгын ажил, тус бүрд нь шавар замаскны ажил хийгдэж байна. Мөн “Цант орхон” ОНӨААТҮГ-аас олгосон техникийн нөхцөл, зураг төслийн дагуу гадна бохирын шугамд холбосон, “Мандал энерго” ОНӨААТҮГ-аас олгосон техникийн нөхцөл, зургийн дагуу цэвэр ус, гадна дулааны шугам сүлжээгээ 100% холбосон, “ДСЦТС” ХК-аас олгосон техникийн нөхцөл, зургийн дагуу гадна цахилгааны шугам сүлжээгээ холбох ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна Нийт батлагдсан төсөвт өртөгийн үлдэгдэл 400 сая төгрөг дэлхий нийтийг хамарсан цар тахал, эдийн засгийн хямрал, барилгын материалын үнийн өсөлт зэргээс шалтгаалан улсын төсөвт 2022 онд суугдаагүй байна. Ажлын явцын талаархи тодруулга мэдээллийг гүйцэтгэгч “Мэргэндэнзэн “ ХХК-ий захирал Б.Цасчихэр өглөө.

Сүүлд нэмэгдсэн мэдээ