Цөөн үгээр

- - НИЙТ БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ, ОЮУТАН СУРАГЧ, ХҮҮХЭД БАГАЧУУДДАА ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ. - АЖЛЫН ЗАР

Цаг агаарын мэдээ

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 174

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Халх голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 34-39 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 22-24 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 22-24 градус дулаан байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ