Цөөн үгээр

- МАНДАЛ СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ - ТӨРИЙН АЛБАНЫ ЦАЛИНГИЙН НЭГДСЭН СИСТЕМ НЭВТРҮҮЛЭХ ТУХАЙ - ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС #СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ГЕМОДИАЛИЗЫН АППАРАТТАЙ БОЛЛОО

Нийтэлсэн: 8 сарын өмнө Үзсэн: 311

Өнөөдрийн билэгт сайн өдөр нэгдсэн эмнэлэгт гемодиализын хоёр аппаратыг гардуулан өглөө. Уг аппарат нь цусны шүүлтүүрийн тусламжтайгаар хүний цусанд хуримтлагдсан хорт бодисуудыг (шээсийг) ялган авч цусыг цэвэршүүлдэг, өөрөөр хэлбэл бөөрний үүргийг орлож байгаа юм. Ингэснээр бөөрний цочмог дутагдалтай өвчтөн хордлогоос гарч алдагдсан үйл ажиллагаа, бодисын солилцоонд гарсан өөрчлөлтүүд зэрэг хэвийн болж, амь нас нь аврагдаж хэвийн ажиллагаатай бөөр сэргэж ирдэг. Иймд уг өвчинөөр өвдөж буй иргэд заавал хот явж өндөр зардалаар эмчилгээ хийлгэх шаардлагагүй, орон нутагтаа эмчилгээгээ хийлгэх бүрэн боломж нээгдлээ хэмээн эмнэлгийн эмч, ажилчид, хэвтэн эмчлүүлэгчид хэллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ