Цөөн үгээр

- Сэлэнгэ зүүнхараа ОНӨААТҮГ-н уурын зуухыг хийн халаалтаар халаах шийдэлд хүрлээ. - Авто замын хучилт нь өнөөдрийн байдлаар чанар, стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул Засаг дарга Н.Лхагвадорж холбогдох компанийн удирдлагуудыг чанар стандартыг норм дүрэмд нийцүүлэхийг үүрэг болголоо. - ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗДТГ-ын танилцуулга

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 507
Сумын Засаг даргын тамгын газар нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2009 оны 52 тоот, Сумын засаг даргын 2009 оны 54 тоот захирамжаар Нийгмийн хөгжлийн тасаг, Хөгжлийн тасаг, Нийгмийн даатгалын тасаг, Татварын тасаг, Байгаль орчны хяналтын тасаг, хөдөө аж ахуйн тасаг Аж ахуйн тасагтайгаар зохион байгуулагдан ажиллаж байна. Тамгын газар нь Засаг даргын үйл  ажиллагаанд мэргэжил аргазүй, зохион байгуулалтын туслалцаа үзүүлж ажиллах нөхцөл бололцоогоор хангахын зэрэгцээ цаг үеэ олсон мэргэжлийн зөвлөгөө дэмжлэгээр шуурхай хангах замаар хууль тогтоомж, бусад эрхзүйн хэм хэмжээний акт, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг сумын нутаг дэвсгэрт бүрэн дүүрэн хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий ажлын алба юм. 
 Тамгын газрын хамт олон төрдөө өргөсөн тангарагтаа үнэнч байж сумынхаа иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж “Хүнээ дээдлэн үйлдвэрлэлтийг дэмжиж, хамтын хүчээр сумаа хөгжүүлье” гэсэн эрхэм зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хүний хөгжил хэрэгцээг хангах ажил үйлчилгээгээр иргэдийн амьдралд дэвшил өөрчлөлт гарган, тэдний хэрэгцээ санал санаачилгад тулгуурлан хөгжлийн бодлогоо тодорхойлж төрийн ил тод шуурхай үйлчилгээг төлөвшүүлэх зорилт тавин ажиллаж байна. 
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ