Цөөн үгээр

- ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ - Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай - Мэдээ

Мэндчилгээ

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 504

Мандан бадрахын бэлгэдэл болсон Мандал сайхан нутгийн зон олон та бүхнийхээ амар мэндийг айлтган мэндчилье. Хэзээнээсээ ажилсаг хөдөлмөрч гэдгээрээ алдартай Мандалчууд маань салбар бүрт амжилттай ажиллан, ямагт манлайлагч байж, сум орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваад чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.

Орон нутгийн 6 дахь удаагийн сонгуулиар сумын Засаг даргаар сонгогдсон миний бие төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтийг нэмэгдүүлж, иргэдийнхээ сайн сайхан амьдралыг цогцлоохын төлөө төрийн түшээд, нутгийн удирдлагууд, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудтайгаа хамтран “Хүнээ дээдлэн үйлдвэрлэлтийг дэмжиж, хамтын хүчээр нутгаа хөгжүүлье” гэсэн эрхэм зорилтон дор эв санаа, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байна.

Монгол Улсын тэргүүний Мандал сум маань өдөр ирэх бүр өргөжин тэлж, өнгөжин жавхаажиж, ажил хөдөлмөр ундран, бүтээн байгуулалтууд өрнөж, ард иргэдийн маань ахуй амьдрал өөдлөн дээшилж байгааг цахим хуудсаар дамжуулан эх орны өнцөг булан бүрт суугаа зон олондоо уламжлах болсондоо таатай байна.

            Та бүхэн манай цахим хуудаснаас орон нутгийн мэдээ мэдээллийг авахын зэрэгцээ санал бодлоо илэрхийлж бидэнтэй ажил хэргийн харилцаа тогтоож, хамтран ажиллахыг хүсье.

Эрхэм таны ажил үйлс өөдрөг, амьдрал нь аз жаргалаар дүүрэн байхын ерөөл дэвшүүлье.

 

Хүндэтгэсэн

ЗАСАГ ДАРГА                          Н.ЛХАГВАДОРЖ

Сүүлд нэмэгдсэн мэдээ