Цөөн үгээр

- - НИЙТ БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ, ОЮУТАН СУРАГЧ, ХҮҮХЭД БАГАЧУУДДАА ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ. - АЖЛЫН ЗАР

Мандал сумын Баян-Арцадын 9-дүгээр баг ,"Ахмадаа сонсъё " өдөрлөгийг энэ сарын 30ны өдөр зохион байгууллаа

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 243

Өдөрлөгийн хүрээнд : Ахмад буурлууд тус багтаа төдийгүй сум орон нутагтаа хийгдэж болохуйц ажил, үйлчилгээний тал дээр санал солилцон үзэл бодлоо хуваалцлаа. Мөн өдөрлөгийн үеэр ахмад буурлуудаа эмнэлгийн анхан шатны үзлэгт хамруулан, , шатар, даам , дартс хөзөр, дуу, бүжиг гэсэн 6 төрлөөр тэмцээн зохион байгуулсан ба үсчний үйлчилгээг ч үзүүлэн ахмад буурлуудаа нэгэн өдрийг ая тухтай сэтгэл хангалуун өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүллээ. Өдөрлөгт нийт 116 ахмад оролцлоо. Өдөрлөгийг зохион байгуулах боломжоор хангасан Мандал сумын ЗДТГ , ахмад буурлууд болон үйл ажиллагаанд оролцсон Мандал сумын ЗДТГ-ын Нийгмийн халамжийн мэргэжилтэн Э.Одончимэг, өрхийн эмнэлгийн нийгмийн ажилтан н.Болормаа, үсчин Г.Цэрмаа нартаа талархал илэрхийлье

Сүүлд нэмэгдсэн мэдээ