Цөөн үгээр

- - НИЙТ БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ, ОЮУТАН СУРАГЧ, ХҮҮХЭД БАГАЧУУДДАА ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ. - АЖЛЫН ЗАР

МОНГОЛ УЛСЫН “ХОШОЙ ААВАРГА “ МАЛЧИН ЦОЛНЫ МЯЛААЛГА НААДАМ БОЛЛОО

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 396

Мандал сумын  нэгдүгээр багийн малчин Монгол Улсын хошой аварга  Гүндбайн Ансайн “ ХОШОЙ АВАРГА “ малчин цолны мялаалга наадам 8-дугаар сарын 2-ны өдөр  1-дүгээр багийн нутаг Дарьтын эх нэртэй газар  боллоо. Хошой аварга малчин Гүндбайн Ансай нь 1963 онд Гүндбайн ууган хүү болон мэндэлжээ. Бага залуу наснаасаа мал маллах арга ухаанд суралцан 1975 онд илгээлт аван өөрийн аав Гүндбайн туслах малчнаар ажиллаж эхэлсэн ба 1985 онд суурийн ахлах болон туршлагажсан  түүхтэй.

Монгол Улсын Хошой аварга малчин Гүндбайн Ансай нь мал маллах арга ухаанд суралцахын сацуу ажил хөдөлмөрөө төр засагтаа үнэлүүлэн  1976 онд сумын аварга малчин, 1977 онд Сумын хошой аварга малчин , 1979 онд ХЗЭХорооны алтан медаль,1983 онд Аймгийн аварга малчин, 2014 онд хөдөлмөрийн хүндэт медаль, 2017 онд Улсын аварга малчин, 2021 онд Улсын хошой аварга малчнаар тус тус шагнагдсан хөдөлмөрч малч нэгэн билээ.

Хошой аваргын мялаалга наадам өргөн дэлгэр болж хурдан шандаст хүлэг морьдын уралдаан,  хүчит бөхийн барилдаан, ташуур шүүрэх тэмцээн, урлагийн тоглолт зэрэг хөтөлбөртэй болсон юм. Бөхийн барилдаанд аймаг сумын цолтой 32 бөх , өсвөрийн 16 бөх  барилдсанаас насанд хүрэгчдийн барилдаанд  Мандал сумын харъяат “ Таван Хан ” дэвжээ , “ Нарны Өртөө Плаза “ компаний бөх  аймгийн арслан Эльбусын Бат-Эрдэнэ түрүүлж ,Баянгол сумын харъяат “ Таван хан “ бөхийн дэвжээ, Зэвсэгт хүчний Алдар спорт хороо 310-дугаар ангийн бөх аймгийн арслан  Уугандаваа үзүүрлэлээ.

Хурдан азарганы уралдаанд хурдан шандаст 16 хурдан хүлэг уралдсанаас :

Түрүү магнайд : Д.Батмагнайн хээр, аман хүзүүнд Төрбатын хонгор, айргийн 3-д Д.Отгонбаярын бор,айргийн 4-д Баяржавхлангийн хүрэн ,  айргийн 5-д Г.Тамирын халтар  хурдан хүлгүүд айрагдан уясан эзэн , унасан унаач,  наадамчин олноо баясгалаа. Хурдан шандаст Их насны морьдын уралдаанд  30 хурдан хүлэг уралдсанаас  түрүү магнайд О.Отгонбатын ёндоо бор, аман хүзүүнд Ганболдын хүрэн, айргийн 3-д М. Өсөхбаярын хээр, айргийн 4-д Х.Мөнх-Адъяагийн хонгор, айргийн 5-д Алдарын бор их насны хүлгүүд хурдалж наадамчин олноо баясгалаа. Мялаалга наадамд Мандал сумын Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын дарга Н.Эрдэнэцэцэг, Мандал сумын Засаг дарга Б.Ганболд, Мандал сумын Засаг даргын орлогч Л.Мөнхбат нар хүрэлцэн ирж  Монгол Улсын Хошой аварга малчин Гүндбайн Анасайд хүндэтгэл  үзүүлсэн юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ