Цөөн үгээр

- - НИЙТ БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ, ОЮУТАН СУРАГЧ, ХҮҮХЭД БАГАЧУУДДАА ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ. - АЖЛЫН ЗАР

СТРИЙМ төсөл Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүллээ.

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 138

Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй ”Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах" (СТРИЙМ) төслийн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө болон Жавхлант сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулахаар зорьж байгаа билээ.

СТРИЙМ төслийн баг Ланд Овнер ХХК-тай хамтран тус ажлын хүрээнд нутаг дэвсгэрийн төлөвлөгөөтэй холбоотой хээрийн суурь судалгааг хийж гүйцэтгэлээ. Цаашлаад, орон нутгийн удирдлагууд болон иргэдтэй сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөнд оруулах асуудлуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийнэ. Энэхүү хэлэлцүүлгээр дурдагдсан санал зөвлөмжүүд болон суурь судалгааны үр дүн нь шинээр боловсруулагдаж буй төлөвлөгөөнд тусгагдахаараа онцлог юм.

The STREAM project has started the work on the soum territorial development plan.

European Union co-funded Food and Agriculture Organization of the United Nations implemented “Sustainable Resilient Ecosystem and Agriculture Management in Mongolia” (STREAM) project is aiming to develop the “Soum Territorial Development Plan” of Mandal, Yeruu and Javkhlant soums of Selenge province.

Within the framework of this work, the STREAM project in cooperation with Land Owner LLC have conducted baseline assessment in the field and met with the local authorities and citizens to discuss the issues to be addressed and included in the development of the plan. The feedbacks of the discussion and the results of the baseline assessment of the field will be reflected in the new soum territorial development plan.

EU Delegation to Mongolia

Сэлэнгэ аймаг | Selenge aimag

Сүүлд нэмэгдсэн мэдээ