Цөөн үгээр

- - НИЙТ БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ, ОЮУТАН СУРАГЧ, ХҮҮХЭД БАГАЧУУДДАА ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ. - АЖЛЫН ЗАР

"Угийн бичиг хөтлөх олон нийтийн санаачлага " аян

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 409
Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадоржийн ивээл дор зохион байгуулагдсан “Угийн бичиг хөтлөх олон нийтийн санаачлага” аяныг Нийтийн номын сангаас “Монголын ураг удам уламжлалын холбоо”, аймгийн салбар зөвлөлтэй хамтран 2017.05.15 - 2018.04.26-ны хооронд зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хаалтын үйл ажиллагааг “Сэлэнгэ-өв соёл” үзэсгэлэнтэй хамтатган зохион байгуулж, нийт ЕБС-ийн 6-н ангийн 150, 3-н аж ахуй нэгж байгууллагын 24, айл өрхийн 12, нийт 186 ш угийн бичгийг сонгон үзэсгэлэн гаргаж шилдэг оролцогчдыг шалгуур үзүүлэлтээр дүгнэхэд:
- “Шилдэг угийн бичиг хөтөлдөг албан байгууллага”-аар Мандал сумын Нэгдсэн эмнэлэг
- “Шилдэг угийн бичиг хөтөлдөг анги хамт олон”-оор ЕБ-ын 1-р сургуулийн Эрдэнэчимэг багштай 8-в анги
- “Шилдэг угийн бичиг хөтөлдөг айл өрх”-өөр Баянсуудалын 3-р багийн иргэн Ж.Жамъяансүрэн нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшууллаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ