Цөөн үгээр

- НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАР ХЭРХ ТОСГОНД ИРЖ ҮЗЛЭГ ОНОШЛОГОО ХИЙЛЭЭ - ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО - Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль магистрын сургалтандаа элсэлт авч байна

Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Нийтэлсэн: 6 сарын өмнө Үзсэн: 82

2019.05.31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээ зурах ёслолын ажиллагаанд Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж, Засаг даргын орлогч Л.Мөнхбат МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрам, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр, Газарзүйн тэнхимийн эрхлэгч В.Батцэнгэл, болон холбогдох албаны төлөөлөл оролцлоо. Тус гэрээ нь 2017 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар болон МУИС хоорондын байгуулсан хамтын ажиллагааны гэрээний үргэлжлэл болох юм.
Энэхүү гэрээг байгуулснаар сургалт, судалгаа, инновацын хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, орон нутгийг хөгжүүлэх кластерийн санаачилга боловсруулах ажлын хүрээнд “МУИС-ийн сургалт, судалгааны төв”-ийг тус суманд байгуулах, судалгаа шинжилгээний ажил хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, сумын төрийн болон төрийн бус байгууллагын удирдлага, албан хаагчдад болон Ерөнхий боловсролын сургуулийн багш, ахлах ангийн сурагчдад сургалт зохион байгуулах, МУИС-д элсэгчдийн тоог нэмэгдүүлэх, төгсөгчдийг орон нутагт нь ажлын байраар хангах, аж ахуйн нэгж, иргэд, төгсөгчид, профессор багш, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж нээгдэж байна.
Түүнчлэн МУИС-ийн Газарзүйн тэнхимийн зүгээс сум, хотыг хөгжүүлэхэд МУИС-ийн оролцоог хангаж экологи, Хот суурины болон газар зохион байгуулалтын төлөвлөлт, нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, газрын болон кадастрын зураглал, хөдөө аж ахуй, газар тариалан, эдийн засаг, инженер геологийн суурь судалгааны ажлуудыг шат дараалалтай хийхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар болж байгаа билээ.
Энэхүү гэрээ нь Монгол Улсын Их Сургуулийн хувьд Монгол Улсын сумтай байгуулж буй анхны гэрээ юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ