Цөөн үгээр

- МАНДАЛ СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ - ТӨРИЙН АЛБАНЫ ЦАЛИНГИЙН НЭГДСЭН СИСТЕМ НЭВТРҮҮЛЭХ ТУХАЙ - ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС #СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Мандал сумын хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээ сар гаруй хугацаанд үргэлжилж байна

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 150

Мандал сумын хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээ сар гаруй хугацаанд үргэлжилж байна энэ хугацаанд хур хогийн цэгүүдийг зөөж тээвэрлэх дарж булшлах ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа ч зарим иргэдийн ухамсаргүй үйлдлээс дахин нийтийн эзэмшлийн талбайд хог хаягдал хаяж байгаа нь цэвэрлэгээний ажилд хүндрэл учруулж байна. Өнөөдөр буюу 2019.06.15 өдөр Минжийн Хангайн 7-р баг болон Баян-Арцатын 9-р багын нутаг дэвсгэрт цэвэрлэсэн талбайд дахин хог асгасан байсныг /Иргэн Н, Иргэн Я/ эзэн холбогдогчийг тогтоож зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч асгасан хог хаягдлыг цэвэрлүүлэх арга хэмжээ авч ажиллаа. Цаашид иргэд хог хаягдалдаа зориулалтын цэгт хаяж нийтийн эзэмшлийн талбайд хаяхгүй байхыг анхааруулж байна!

ЗДТГ

Сүүлд нэмэгдсэн мэдээ