Цөөн үгээр

- НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО - БАЙШИН, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГО ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА - АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЛАА

СУМЫН ЗАСАГ ДАРГА ЗАМЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Нийтэлсэн: 1 сарын өмнө Үзсэн: 101

Замын ажил төлөвлөгөөнөөс хоцорч байгаа тул зам барилгын ажлыг шуурхайлах чиглэл өглөө. Авто замын ажлыг “Замын битум” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд гэрээний дагуу 2019 онд ашиглалтанд орно. Зохиогчийн хяналтыг “Ар Си Эс Си” ХХК, Захиалагчийн хяналтыг Сэлэнгэ аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар тус тус хийж гүйцэтгэж байна.
Тус зам нь хийцийн хувьд далангийн үе, 30см хайрган дэвсгэр, 20см цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурь, 7см асфальтобетон хучилттай, зорчих хэсгийн өргөн 8м, нийт 51 ширхэг төмөрбетон дугуй болон дөрвөлжин хоолойтой төлөвлөгдсөн байна. Сумын зүгээс ашиглагчийн хувьд 2 хэсэгт давуулах далан байгуулах хүсэлт гаргаж гүйцэтгэгч болон зураг төслийн байгууллагуудтай тохиролцоод байна.
Зам барилгын ажил гүйцэтгэж байх хугацаанд иргэд, олон нийт та бүхэн бусдын ажлыг хүндэтгэн хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна

Сүүлд нэмэгдсэн мэдээ