Цөөн үгээр

- НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАР ХЭРХ ТОСГОНД ИРЖ ҮЗЛЭГ ОНОШЛОГОО ХИЙЛЭЭ - ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО - Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль магистрын сургалтандаа элсэлт авч байна

ХӨГЖИЛ ӨӨД ХӨТӨЛСӨН ТҮҮХТ 70 ЖИЛ

Нийтэлсэн: 3 сарын өмнө Үзсэн: 1144

 

Түүхт 70 жилийн ёслолын ажиллагаанд УБТЗ-ын ерөнхий инженер Мецеряков Александр Романович, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин, УБТЗ-ын даргын зөвлөх Р.Раш, Монгол улсын хөдөлмөрийн баатар гавьяат тээвэрчин Н.Ширнэндугар, тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан, Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг дарга Н.Лхагвадорж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Мягмарсүрэн, Ч.Машбат болон бусад холбогдох албан тушаалтнууд ирж баяр хүргэн, нээлтийг үг хэллээ. Зүүнхараа өртөө хэсгийн хэмжээнд түүхт 70-н жилийн ойгоо угтаж 922 вагон, 45022 ачаа ачиж, 149050 зорчигч тээвэрлэж 642531 мянган төгрөгийн тээврийн орлого оруулж, 145984 сая төгрөгний ашигтай ажиллаа.

 Тус нээлтэнд үг хэлсэн УБТЗ-ын Зүүнхараа өртөөний дарга Ц.Алтанхуяг илтгэлдээ дараах зүйлийг дурьдан өгүүлсэн юм. “ 70 жилийн түүхээ тэмдэглэж буй өртөө маань хүлээн авч явуулах 7-н зам, 13 салбар замтай төдийгүй, хагас автомат хориглолын системээс өртөө хоорондын хориглолд шилжиж бүгд орчин үеийн технологийн дэвшил нэвтэрч байгаа нь манай өртөө өөдлөн дэвжиж буйн шинж билээ. Сүүлийн 3 жилд хэсгийн өртөөний хэмжээнд ачаа урсгал эрс нэмэгдэж өртөөний хүчин чадлыг бүрэн ашиглаж өртөөн дээр хоногт 400 вагон боловсруулж, 13 салбар замд ачилт буулгалтын вагонуудыг тавьж өгч, татаж авах үйлчилгээг явуулж байна. 2012 онд өртөөний хашааг блокон хашаагаар шинэчлэн сольсон. Мөн “Сентера гоулд”ХХК-ийн хөрөнгө оруулалтаар хонгилон гарц хийгдэж ашиглалтанд орсоноор иргэдийн аюулгүй байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг найдвартай ханган ажиллаж байна. 2016 онд Өртөө зөрлөгүүдийн гэрэлтүүлгийг сайжруулсан. Зүүнхараа өртөөний зам паркд 9 ширхэг цамхагт гэрэл хийдсэнээр аюулгүй, гэрэлтэй ажиллах боломж бүрэн нээгдсэн юм. 2017 онд өртөөний зөрлөгийг бүрэн камержуулсан бөгөөд зангилааны төмөр замчдын нийгмийн асуудлыг судлаж 40 айлын орон сууц барьж ашиглалтанд орууллаа. Зүүнхараа хэсгийн хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд 1 тэрбум 100 сая төгрөгний бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ” хэмээн ярьлаа. Сэлэнгэ аймгийн Мандал сум Зүүнхараа өртөөг төмөр зам, бүтээн байгуулалт, вагон депогүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Өнгөрсөн 70 жил бол энэ сум орон нутгийн хувьд хөгжил дэвшилийн түүчээ байсан гэдгийн сумын засаг дарга Н.Лхагвадорж бахархан хэллээ. Ийнхүү УБТЗ-ын Зүүнхараа өртөө түүхт 70 жилийнхээ ойгоор үе үеийн төлөөлөл, их ажлыг гүйцэтгэж гавьяаныхаа амралтанд гарсан бууралууд, ирээдүйд ихийг хийж бүтээх залуусдаа ойн баярын хүндэт шагналуудаа гардууллаа.

УБТЗ-ын шагнал төмөр замчны алдар цол тэмдэгээр вагон үзэгч Ч.Олзбаатар, төмөр замын найруулагч Д.Баатар нарыг

УБТЗ-ын шагнал тэргүүний төмөр замчин цол тэмдэгээр ахлах үзэгч П.Отгонтөгс, вагон үзэгч Х.Мөнхбат нарыг

УБТЗ-ын шагнал онц хөдөлгөөнчин цол тэмдэгээр ахлах үзэгч Б.Төмөрсүх, вагон үзэгч Ж.Сүрэнхорлоо, вагон үзэгч өндөр настан М.Гэрэлмаа нарыг, УБТЗ-ын хүндэт үнэмлэхээр ахлах үзэгч О.Батбаяр, вагон үзэгч И.Баярсайхан нарыг шагнасан бол зам тээврийн яамны шагнал хүндэт төмөр замчинаар өндөр настан М.Ганбаатар, өндөр настан Г.Мөнхцэцэг нарыг Мандал сумын засаг даргын жуух бичигээр ахлах үзэгч Р.Чимэдмаа, ахлах үзэгч Х.Баттулга, вагон үзэгч Б.Одбаяр нарыг шагнаж урамшууллаа. Харин залуучуудын холбооны шагналаар вагон үзэгч Э.Энхжаргалыг тэргүүний залуу алтан медалиар шагнасан бол вагон үзэгч Т.Шижирбаатар, Э.Баярсайхан нарыг хөдөлмөрийн алдар медалиар тус тус шагнав.

Шагналын хур буусан, хийснээ үнэлүүлсэн энэ сайхан өдөр, сэтгэлийн үгээ хэлэх гэсэн,гарын бэлэг хандив өгөх гэсэн иргэд, аж ахуйн байгууллагууд ар араасаа хөвөрч байлаа. Тэдний нэг нь Монголын хүндэт төмөр замчин, УБТЗ-ын ажил мэргэжлийн 5-н удаагын аварга Гомбосүрэнгийн Амаржаргал, Төмөр замын эмэгтэйчүүдийн хороон дарга, замын олон удаагын даамны аварга Чулууны Нанзад нарын үр хүүхдүүд юм. Индэр дээр гарч сэтгэлийн үгээ хэлж ээж ааваа дурсан ярихдаа “Бидний хүүхэд насны амьдралыг төмөр зам, вагонгүйгээр төсөөлөхийг аргагүй. Тийм ч учраас бид энэ байгуулагад үнэхээр баярлаж, талархаж, сэтгэл зүрхээ зориулж явдаг юм” хэмээн хэлээд Зүүнхараа өртөөний ажилчидын ажиллах, амрах бололцоо ая тухыг хангахад багахан хувь нэмэр болно гэж үзээд DELL  брендийн орчин үеийн мини хөргөгчийг их сэтгэлийн бэлэг болгон гардууллаа.

Түүний охин Мандал сумын 3-р сургуулийн Орос хэлний багш А.Чимгээ болон дүү Монголын ЗХ-ний биен тамир спортын дарга асан, БХИС-ийн төвийн БТС-ийн дарга асан, МУ-ын супер офицер хурандаа цолтой  А.Эрдэнэбат нартай хэдэн хором ярисанаа сийрүүлэе.

    “Сумаас миний аав Г.Амаржаргал 18 настай залуухан хүү Баянхонгор аймгийн Баянцагаан сумаас  илгээлтээр Зүүнхараагийн төмөр замын өртөөнд ирж ажиллах болсон байдаг юм. Ээж минь сургуулиа төгсөөд л ажлын гараагаа эндээс эхэлсэн. Миний аав, ээж 36 жилийг хамтдаа энэхүү байгууллагад хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж залуу нас, эрдэм ухаанаа төмөр замын бүтээн байгуулалтанд зориулсан хүмүүс. Тийм болохоор бид төмөр замын ажлын онцлог, арга барил, жаргал, зовлонг хэнээс ч илүү сайн мэднэ. Өнөөдрийн манай Зүүнхараа оршин тогтнож байгаа их үндэс нь төмөр зам дагасан бүтээн байгуулалттай шууд холбоотой. Дараагийн 10 жилд үүнээс илүү цэцэглэн хөгжинө гэдэгт бид бат итгэдэг” хэмээн дуу алдан ярилаа.

 Ийнхүү ойн баяр урлаг соёлын арга хэмжээгээр үргэлжилж Төмөр замын дуу бүжгийн чуулгын хөгжимчин МУСТА Сумъяарагчаа Баллад ардын аялгуу “Жок” хэмээх сайхан уран бүтээлээр ирсэн зочидын сонорыг мялаасан бол, МУСТА З.Батмөнх, МУСТА Р.Отгонзул нар УГЗ Б.Баярбаатрын дэглэлт “бие чин болоё” хэмээх сайхан бүжигээр үзэгч түмнийхээ мэлмийг тэнийлгэсэн юм. Мөн МУСТА дуучин Б.Отгончимэг, Б.Нямзагд, Ж.Долгорсүрэн, П.Баатарцэрэн зэрэг олон уран бүтээлчид ая дуугаа өргөсөн. Ийнхүү ойн баяр дуу хууртай сайхан үргэлжилж нийт урам бүтээлчид “Ган зам” дуугаараа ирсэн зочидоо үдсэнээр баярын үйл ажиллагаа өндөрлөсөн юм. 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ