Цөөн үгээр

- ТӨРИЙН АЛБАНЫ ЦАЛИНГИЙН НЭГДСЭН СИСТЕМ НЭВТРҮҮЛЭХ ТУХАЙ - ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС #СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА - Мандал сумын Засаг даргын 2020-04-30ны А/88-р захирамжийн дагуу, 2020-05-10 ны өдрүүдэд бүх нийтээр мод тарих ажил амжилттай зохион байгуулагдлаа

ӨНӨӨДӨР УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСЭДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭЛЭЭ

Нийтэлсэн: 9 сарын өмнө Үзсэн: 458

Өнөөдөр  улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, тэдний ар гэр, үр хүүхдүүд болон ач зээ нарыг нь хүлээн авч уулзлаа. Энэхүү ажлыг Мандал сумын ИТХ, ЗДТГ  болон Бороо Гоулд компанитай хамтран зохион байгуулав.Уг үйл ажиллагаанд хэлмэгдэгсэдийн ар гэрийг төлөөлж 13 хүн оролцлоо. Үйл ажиллагааны эхэнд  иргэдийн төлөөлөгчидийн хуралын дарга Б.Ганболд нээж үг хэлсэн юм.

Тэрээр: “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг  дурсан санаж, нэр төрийг нь сэргээж, дахин ийм хэлмэгдүүлэлт гаргуулахгүйн төлөө, хүндэтгэл үзүүлэх учиртай энэ түүхэн өдөр Монгол Улсын Их Хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын болон аймгийн салбар комиссын өмнөөс та бүхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Монголын ард түмний буурал түүхийн нэн эмгэнэлтэй, сургамжтай, бас заавал нэхэн дурсаж, санаж явах учиртай, хүнд адармаатай амьдралын нэгээхэн зурвас үе бол бүх нийтийг хамарсан улс төрийн их хэлмэгдүүлэлт юм. 

Иргэддээ хилс хэрэг тулган шийтгэсэн үйлдлийг илчлэх, улс төрийн талаар хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээх талаар Монголын төрөөс  онцгой анхаарч ирлээ.

Цаашид хэлмэгдэгсдийн хийж бүтээсэн хөдөлмөр бүтээлийг нь  мөнхжүүлэх, санаж сэдэж, хүсэн тэмүүлж явсан гэгээн хүслийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, дурсгалыг нь мөнхжүүлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж  ажиллах болно” хэмээн онцолсон юм.

Мандал сумын ИТХ, Бороо Гоулдтай хэлэлцэж санхүүжилтэй гарган зхион байгуулсан уг үйл ажиллагаа өргөн хүрээнд болж 3 хүнд иж бүрэн 5-н ханатай монгол гэр гардуулан өгсөн юм. Түүний нэг өндөр настан Д.Ариунцэцэг гуай "Өнөөдөр бидэнд гэр гардуулан өгсөн, намайг болон үр хүүхдүүдийг минь шинэ гэртэй болгосон нутгийн удирдлагууд, Бороо Гоулд компани тэр тусмаа Б.Ганболд даргадаа маш их талархаж буйгаа хэлмээр байна. Нутгийн удирдлагууд минь энгийн ард иргэд биднийхээ зовлон зүдгүүрийг ойлгож санаа амар амьдрах боломж бололцоогоор хангаж байгаад эгч гүнээ баярлаж байна" хэмээн хэллээ.

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээний үеэр 3 хүнд иж бүрэн гэр өгсөнөөс гадна бүх хүнд түлээний мод өглөө.

Сүүлд нэмэгдсэн мэдээ