Цөөн үгээр

- Сэлэнгэ аймгийн Мандал сумын газрын даамал А.Уранзаяатай газар олголт болон газрын маргааны талаар ярилцсанаа та бүхэнд хүргэж байна. - ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН БОЛЛОО. - МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

ХҮН АМ ОРОН СУУЦНЫ ЭЭЛЖИТ ТООЛЛОГО ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 278

Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн 7.1-ийн а-д “Хүн амын орон сууцны ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам”, “Хvн ам, орон сууцны улсын тооллогын тухай” хуулийн 8.1-д “Ээлжит тооллогыг 2010 оноос эхлэн 10 жил тутамд нэг удаа улсын хэмжээнд явуулна.  Мөн хуулийн 8.2-д “Тооллогын товыг ээлжит тооллого явуулах хугацаанаас хоёроос доошгүй жилийн өмнө Улсын Их Хурал зарлана” гэсэн заалтуудын хэрэгжилтийг хангах үүднээс ээлжит тооллогыг 2020 онд зохион байгуулах ба тооллого явуулах товыг Улсын Их Хурлын 2017 оны 76 дугаар тогтоолоор, Тооллогын улсын комиссыг 77 дугаар тогтоолоор тус тус тогтоож өгсөн билээ.

2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Тооллогын улсын комиссын анхдугаар хуралдаан явагдаж, “Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит улсын тооллогыг зохион байгуулж явуулах үйл ажиллагааны төлөвлөгөө”, “Аймаг, нийслэлийн тооллогын комиссын бүрэлдэхүүнийг томилох тухай” зэрэг тогтоолыг баталлаа.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 46 тоологч ажиллаж байгаагаас 11 нь Мандал суманд ажиллахаар болж байна. Иймд иргэд та бүхэн хүн ам, байшин, орон сууцны улсын тооллогодоо идэвхитэй хамрагдана уу?

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ