Цөөн үгээр

- НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО - БАЙШИН, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГО ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА - АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЛАА

ОЮУНДАА ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ӨДӨР

Нийтэлсэн: 3 долоо хоногийн өмнө Үзсэн: 36

Аз хур номын дэлгүүрийн Монгол орныг тойрон хэрэгжүүлж буй 72 цагын 72%-ийн хямдралтай худалдаагаа Зүүнхараа хотын төв номын сантай хамтран  спортын ордонд зохион байгуулж байна.  Тус худалдаанд номонд дуртай, ном шимтэн уншдаг хүүхэд багачууд, иргэд өргөнөөр оролцож байна. Уран зохиолын, гадаад хэлний, хувь хүний хөгжлийн гээд гурван хэсгээс бүрдсэн лангуундаа орчин үеийн шинэ номнуудаа онцгой хямруулан тавьжээ.

Эрхэм уншигч та бүхэн уншихыг хүсэж байгаа дэлхийн болон Монголын сонгодог зохиолуудаа, найздаа бэлэглэх хувь хүний хөгжлийн номнуудаа, өөртөө хөрөнгө оруулах бизнесийн номнуудаа яаран очиж бусдаас түрүүлэн сонгож аваарай. Номын өдөрлөг ганцхан өдөр зохион байгуулагдана.

Сүүлд нэмэгдсэн мэдээ