Цөөн үгээр

- НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО - БАЙШИН, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГО ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА - АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЛАА

МАНАЙ СУМ ШИНЭ ОЁДЛЫН ЦЕХТЭЙ БОЛЛОО

Нийтэлсэн: 2 долоо хоногийн өмнө Үзсэн: 206

Мандал сумын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөл нь ХБИ-ийнхээ орлогыг нэмэгдүүлэх зорилгоор шинээр 5 ажлын байртай оёдлын цехийг байгууллаа.

Тус цех нь Сентеррагоулд компани, Нийгмийн халамжийн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний нийт 5.7 сая төгрөгийн санхүүжилтээр шулуун оёдлын машин, хэрээсний машин, уурын индүү, эсгүүрийн цахилгаан хайч зэрэг тоног төхөөрөмжөөр хангагдсан бөгөөд цагаан хэрэглэл, ажлын бээлий, хувцас, ханцуйвч, улавч, эко даавуун тор зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

 Иргэд та бүхэн сумынхаа хөгжил цэцэглэлтэн хувь нэмрээ оруулан дэмжиж,бүтээгдэхүүнээс худалдан аваарай. Мөн хувь хүн болон ААНБ-ын захиалга авна. Цех хасбанкны байр 3-р давхарт ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ