Цөөн үгээр

- НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАР ХЭРХ ТОСГОНД ИРЖ ҮЗЛЭГ ОНОШЛОГОО ХИЙЛЭЭ - ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО - Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль магистрын сургалтандаа элсэлт авч байна

АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЛАА

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 132

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуудан Мандал сумын ЗДТГ ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр засаг даргын орлогч дарга Л.Мөнхбат суманд шинээр хийгдсэн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгч зам засварын болон бусад шинээр хийгдэж байгаа өөрчлөлт шинэчлэлийг танилцууллаа. Ахмадуудыг төлөөлж сумын засаг дарга асан Х.Дүнгээ залуу боловсон хүчин, ажилчиддаа хандан цаашдын ажлын үүрэг чиглэлийн талаар туршлагаасаа хуваалцаж халуун яриа өрнүүллээ. Мөн “ахмадуудынхаа эрүүл мэнд болон амралт сувилалд амруулах тал дээр ихээхэн анхаарч  дэмжлэг үзүүлдэг удирдлагууддаа баярлалаа” гэв. Жил жилийн энэ өдрийг ахмадууд минь тэсэн ядан хүлээж нэгэн үе хамтдаа их ажлын талбар дээр мөр зэрэгцэн ажиллаж явсан цагаа дурсан ярилцдаг билээ.

.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ