Цөөн үгээр

- НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАР ХЭРХ ТОСГОНД ИРЖ ҮЗЛЭГ ОНОШЛОГОО ХИЙЛЭЭ - ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО - Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль магистрын сургалтандаа элсэлт авч байна

БАЙШИН, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГО ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 287

Хүн ам, орон сууцны тооллогыг 1960 оноо хойш анх удаа бие даасан хэлбэрээр хаягийн зурагт суурилсан байдлаар хийж эхэлсэн. Сэлэнгэ аймгийн Мандал суманд байшин, орон сууцны тооллого 8 дах өдрөө явагдаж байна. Аймгийн хэмжээнд 43 бэлтгэгдсэн тоологч ажиллаж байгаа бөгөөд үүнээс 11 нь Мандал суманд ажиллаж байна. Энэ талаарх дэлгэрэнгүйг Сэлэнгэ аймгийн Мандал сумын түр товчооны дарга Л.Мөнхбатаас тодрууллаа.

Мандал сумын хэмжээнд Сэлэнгэ аймгийн засаг даргын захирамжаар сумын тооллогын комисс байгуулагдсан. Ингээд засаг даргаар ахлуулсан түр товчоо ажиллаж, одоогийн байдлаар тооллого 54%-тай явагдаж байна. Энэ хугацаанд тоологч нартай холбоотой  зарим нэг асуудал нь таб нь гацсан, цэнэг нь дууссан зэрэг асуудлууд гарлаа.  Тооллогод явж байгаа хүмүүсийн эрүүл мэнд аюулгүй байдал дээр цагдаа, эмнэлгийн байгууллага анхаарал хандуулж ажиллаж байгаа. Дээрээс нь хэвлэл мэдээлэлээ ашиглаад иргэддээ гэртээ хүнтэй байлгах, нохойгоо уях зэрэг асуудлуудыг мэдээллэж сануулсан. Мөн энэ талаар албан тоотыг тооллогын гишүүдээр дамжуулан аж ахуй нэгж байгууллагуудад хүргүүлсэн байгаа хэмээн ярьлаа.

Б.Мягмарсүрэн 9-р багийн тоологч

Манай баг 660 өрхтэй үүнээс одоогийн байдлаар 250 өрхөөр нь орж бүртгэл хийсэн байна. Эзэнгүй байсан айлуудаараа дахин ороод, одоо ажлынхаа 50%-д ажиллаж байна. Намрын ажил эхэлцэн учраас эзэнгүй айлууд олон байна. Бид үнэн бодит дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд нэг айлдаа 2-3 ирэх тохиолдол их гарч байна. Тооллогын хугацаанд ирж амжихгүй иргэдээсээ утсаар мэдээллийг нь авч байна. Ингэж мэдээллээ авсаар нэг айлд 3-5 минут болдог. Харин хаалгыг нь тогшиж зогсоод их цаг алддаг. Өдөрт 45-50 айлд ордог. Энэхүү төхөөрөмж дээр Мандал сумын газрын зураг байгаа. Энэ төхөөрөмжнийхөө тусламжтайгаар орсон айлуудаа тэмдэглээд явдаг. Мэдээллээ анкетын аргаар авдаг. Орой нь нэгдсэн маягаар мэдээлэлээ цааш нь дамжуулан өгдөг.

Хүн ам байшин орон сууцны тооллого энэ сарын 12-ны өдөр хүртэл явагдана. Энэ хугацаанд иргэд гэрээ эзэнтэй байлгаж, нохойгоо сул тавихгүй байж, тоологч нарын асуусан асуултанд үнэн зөв хариулж байхыг сумын тооллогын түр товчооноос анхааруулж байна .

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ