Цөөн үгээр

- НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО - БАЙШИН, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГО ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА - АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЛАА

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Нийтэлсэн: 7 өдрийн өмнө Үзсэн: 32

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дугаар заалт болон Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь заалтыг үндэслэн төрийн үйлчилгээг нэг цэгээс иргэдэд түргэн шуурхай хүргэх, төрөөс зохион байгуулж буй арга хэмжээг сурталчилах, иргэдээ сонсох зорилготой жил бүрийн 10 дугаар сарын эхний долоо хоногт энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд илүү өргөн хүрээнд зохион байгуулагдаж 30 гаруй байгуулага, аж ахуй нэгж, оролцож байна. Мөн энэ үеэр Мандал сумын хэмжээнд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх иргэд, олон нийтийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл Мандал сумын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Гэмт хэрэг зөрчилгүй, сум байгууллага” 2 сарын аян зохион байгуулсан талаар Мандал сумын иргэдийн төлөөлөгчидын хурлын дарга Б.Ганболд болон Мандал сум дах сум дундын прокурорын хурлын ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх, ГХУССЗ-ийн гишүүн Б.Эрхэмбаатар нар үг хэллээ.

Мөн өнөөдрийн өдөрлөг дээр эко хэрэглээг дэмжих даавуун уутыг хэрэглээнд ашиглахыг уриалан зарласан “Давуун уут”-ны уралдааны дүнг танилцуулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.  Тус уралдаанд Нэгдүгээр байранд Э.Сувд-эрдэнэ 18 төрлийн 800-2500 төгрөгний үнэтэй тор үйлдвэрлэсэн бол, Хоёрдугаар байранд О.Наранчимэг 12 төрлийн 300-10000 төгрөгний тор үйлдвэрлэжээ. Харин Гутгаар байранд Мандал сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөл 7 төрлийн 100-2500 төгрөгний үнэтэй тор хийж бүтээсэн амжилтаар бүтээлээ үнэлүүллээ.

Мөн өнөөдрийн үйл ажиллагаанд "Азын нахиа" эмийн сан нэгдсэн эмнэлэгтэй хамтран иргэддээ  дархлаа дэмжих эм, даралтны эм, төрөл бүрийн витамин зэргийг хөнгөлөлттэй үнээр зарж байснаас гадна анистай үрэл, витамин С зэргийг үнэ төлбөргүй иргэддээ тараав. Нэгдсэн эмнэлэгийн дотрын тасгын эмч болон бусад нарын мэргэжлийн эмч нар үзлэг шинжилгээ хийж иргэддэ түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өглөө.

ерөнхий боловсролын "1-р сургууль","2-р сургууль", "3-р сургууль" мөн "Билиг ДБ" сургуулиуд сурагчийн болон багш нарын үзэсгэлэнгээ гаргаж иргэдэд танилцууллаа.

ЗДТГ-ын иргэний бүртгэл, улсын бүртгэл, халамжын хэлтэс, газрын алба, ойн анги, байгаль орчны газар, татварын алба бүгд нэг цэгийн түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж, иргэдээ сонсож санал хүсэлтийг хүлээн авлаа..

 

ШШГГ-ын хорих 413-р анги, цагдаагийн газар, онцгой байдлын албан хаагчид иргэддээ мэдээ, мэдээлэл хүргэж, өргөдөл гомдол хүлээн авлаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ