Цөөн үгээр

- МАНДАЛ СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ - ТӨРИЙН АЛБАНЫ ЦАЛИНГИЙН НЭГДСЭН СИСТЕМ НЭВТРҮҮЛЭХ ТУХАЙ - ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС #СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Нийтэлсэн: 8 сарын өмнө Үзсэн: 370

Түнхэл тосгоны малчдын зөвлөгөөн 11-р сарын 1-ны өдөр боллоо. Уг зөвлөгөөнд 100 гаруй залуу малчид, мал малладаг иргэд оролцлоо. Зөвлөгөөнийг нээж Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг дарга Н.Лхагвадорж үг хэлж малчдынхаа санаа бодлыг сонсож санал солилцсон бол сумаас малын эмч,татварын улсын байцаагч, нийгмийн даатгалын байцаагч, хөдөө аж ахуйн мэргэжилтэн зэрэг холбогдох албаныхан очиж малчиддаа мал эмнэлэгийн үйлчилгээ, татварын тухай хууль, сайн дурын нийгмийн даатгалын талаарх мэдээлэл, хөдөлмөр эрхлэлтээс хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаарх танилцуулага, банкны мэдээлэл зэргийн талаар танилцууллаа. Мөн тус арга хэмжээний үеэр малчидын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж шилдэгээ тодруулсан нь малчидад тун их таалагдаж нэг өдрийг үр бүтээлтэй сайхан өнгөрүүллээ. Энэ жилийн зөвлөгөөнийг сайхан боллоо хэмээн сэтгэл өндөр байлаа. Мөн энэ үеэр улсын сайн малчин Т.Чотон гуай залуу малчиддаа мал маллах арга туршлагын талаар ярьсан нь малчидад хэрэгтэй зөвлөгөө байсан юм.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ