Цөөн үгээр

- Нийтийн эзэмшлийн талбайд тарьсан моднуудыг хугалж, гэмтээх бэрхшээлүүд их гарч байна - ШШГХ-413 дугаар хаалттай хорих анги хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа - “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт” сэдвээр сургалт зохион байгууллаа.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАНДАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 20-Р ХУРАЛДААН БОЛЛОО

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 227

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАНДАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 20-Р ХУРАЛДААН БОЛЛОО
Өнөөдрийн хуралдаанаар дараах 4 асуудлыг ярилцаж хэлэлцлээ.

Үүнд Ноён уул орчмын байгалын нөөц газрын хилийн заагийг тогтоосон санал уламжлах тухай асуудал, Ноён уулыг төрийн тахилгат уул болгох тухай санал, Сэлэнгэ Зүүнхараа ОНӨААТҮГ-ын мах бэлтгэлийн төвийн үйлчилгээний үнэ тарифийг тогтоох тухай, ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, ААНБ-ын ойн санг эзэмших эрхийн хугацааг сунгах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд үүнээс хоёр асуудал нь шийдэлд хүрэлгүй хугацаагаа хойшлуулсан байна. Харин Ноён уулыг төрийн тахилгат уул болгох тухай санал болон Сэлэнгэ Зүүнхараа ОНӨААТҮГ-ын мах бэлтгэлийн төвийн үйлчилгээний үнэ тарифийн талаарх саналууд дэмжигдлээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ