Цөөн үгээр

- Нийтийн эзэмшлийн талбайд тарьсан моднуудыг хугалж, гэмтээх бэрхшээлүүд их гарч байна - ШШГХ-413 дугаар хаалттай хорих анги хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа - “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт” сэдвээр сургалт зохион байгууллаа.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛ 10 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН 09:00 ЦАГААС ЭХЭЛНЭ

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 221

Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн байгууллагуудын ажил эхлэх цагийг аймгийн хэмжээнд 08 цаг 00 минут, тарах цаг 17 цаг 00 минут байхаар аймгийн Засаг даргын 2019 оны А/217 тоот захирамжаар 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар мөрдөн ажиллахаар тогтоосон.
Тус захирамжийн дагуу аймгийн тамгын газраас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нийт төрийн байгууллагуудын ажил эхлэх цагийг 09 цаг 00 минут, тарах цаг 18 цаг 00 минут, цайны цаг 13 цаг 00 минутаас 14 цаг 00 минут болохыг мэдэгдье. Иймд иргэд та бүхэн дээрх цагийн хуваарийн дагуу төрийн байгууллагын үйлчилгээгээ аваарай
МАНДАЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сүүлд нэмэгдсэн мэдээ