Цөөн үгээр

- МАНДАЛ СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ - ТӨРИЙН АЛБАНЫ ЦАЛИНГИЙН НЭГДСЭН СИСТЕМ НЭВТРҮҮЛЭХ ТУХАЙ - ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС #СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

**НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО**

Нийтэлсэн: 8 сарын өмнө Үзсэн: 604

Төрийн үйлчилгээг иргэдэд нэг цэгээс түргэн шуурхай хүргэх, төрөөс зохион байгуулж буй ажил арга хэмжээг иргэдэд сурталчилах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах зорилготой нээлттэй хаалганы өдөр энэ сарын 9-нд Засаг даргын тамгын газрын Соёмбот талбайд болох гэж байна. Уг үйл ажиллагааны үер засаг даргын тамгын газраас иргэдэд дараах үйлчилгээг түргэн шуурхай хүргэнэ. **Үүнд**:

**ойн анги**

Мод бэлтгэх эрхийн бичиг олгох

Түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгох

Мод модон материал тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээ олгох

Жимсний, гоёл чимэглэлийн мод , Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа

ААНБ нөхөрлөл үзэсгэлэн

Иргэдэд мод тарих заавар зөвлөмж, гарын авлага өгнө

**Байгаль орчин**

Байгаль орчны багц хууль танилцуулах

Ан агнуурийн эрхийн бичиг олгох

Түгээмэл тархацтай ашигт малтмал зөвшөөрөл өгөх

Зөрчлийн тухай хууль танилцуулах

**Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл**

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаарх мэдээ, мэдээлэл, лавлагаа

Газар эзэмших, ашиглах эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх

Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нөхөн олгох

**Иргэний улсын бүртгэл**

Иргэний эрхийн улсын бүртгэлийн талаарх мэдээ, мэдээлэл, лавлагаа

**Нийгмийн халамж**

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтийн талаар мэдээлэл

хүүхдийн мөнгө, өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаатай холбоотой мэдээлэл

**Хөдөө аж ахуйн тасаг, мал эмнэлэгийн тасаг**

Хадлан тариалгын талаарх мэдээ, мэдээлэл

Мал аж ахуйтай холбоотой мэдээ, мэдээлэл

Малын эмийн үзэсгэлэн , худалдаа

**Нэгдсэн эмнэлэг**

Даралт үзэх

Урьдчилан сэргийлэх талаар мэдээ, мэдээлэл

Шинэ гарсан эмний талаарх мэдээ, мэдээлэл

**Хууль хүчний байгууллагууд**

Хууль зүйн, зөвлөгөө мэдээлэл өгнө

**ДАРХАН СЭЛЭНГИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ХХК**

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр иргэдэд дараахи зүйлсээр мэдээлэл хүргэнэ.

1. ААН болон айл өрхийн гэрээ хийх

2. Өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэх

3. Техникийн нөхцөлийн өргөдөл хүлээн авах 220В, 380В

4. Өр төлбөрийн мэдээлэл

5. Ухаалаг тоолуурын үнэ тариф бусад зүйлсийн талаар мэдээлэл хүргэх

**Хөдөлмөр эрхлэлтийн тасаг**

Сумын хэмжээнд сул байгаа орон тоог мэдээллэх

Ажил хайгч иргэдийг бүртгэх

ААНБайгууллага, Иргэний ажлын байрны захиалгыг бүртгэх

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээл, төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөх,

**Татварын алба**

Татварын тухай хуулийн зөвлөгөө

АТӨЯХАТ-н бүртгэл харах

3-р улирлын тайлан илгээх талаар заавар зөвлөгөө өгөх

татвар төлөх татварын нэхэмжлэл хэрхэн үүсгэх заавар зөвөлгөөг өгч гарын авлагаар хангаж ажилланаэрэг үйл ажиллагаа болно. Мөн нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр даавуун торны уралдааныг дүгнэх ба ЖДҮ эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болох тул оролцох хүсэлтэй хүмүүс өргөнөөр оролцоно уу.

Сүүлд нэмэгдсэн мэдээ