Цөөн үгээр

- Сэлэнгэ зүүнхараа ОНӨААТҮГ-н уурын зуухыг хийн халаалтаар халаах шийдэлд хүрлээ. - Авто замын хучилт нь өнөөдрийн байдлаар чанар, стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул Засаг дарга Н.Лхагвадорж холбогдох компанийн удирдлагуудыг чанар стандартыг норм дүрэмд нийцүүлэхийг үүрэг болголоо. - ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

"ХАРАА ГОЛОО БУРГАСЖУУЛАЯ" АЯН ЭХЭЛЛЭЭ

Нийтэлсэн: 3 сарын өмнө Үзсэн: 251

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1973-1981 оны 8-р анги төгсөгчид, 1981-1983 оны 10-р анги төгсөгчид хамтран Хараа голоо бургасжуулая аяныг анхлан эхлүүлээ. Уг аяны хүрээнд Хараа голд бургас, монос зэрэг мод тарьж арчиллаа. Эх дэлхийгээ хайрлах, хамгаалах, сэргээх, залуу хойч үедээ ногоон байгууламж үлдээх зорилгын дор эхлүүлсэн уг аян амжилттай үргэлжилж аяныхаа үргэлжлэлийг 1-р сургуулийн хамт олонд хүргүүллээ. Ингээд үргэлжлүүлэн 1-р сургуулийн 10б ангийн хамт олон мод тарих аянд нэгдэн анги хамт олноороо амралтын өдөр мод тарьлаа. Иргэд та бүхний тарсан мод мянга түм болон үржих болтугай

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ