Цөөн үгээр

- МАНДАЛ СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ - ТӨРИЙН АЛБАНЫ ЦАЛИНГИЙН НЭГДСЭН СИСТЕМ НЭВТРҮҮЛЭХ ТУХАЙ - ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС #СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид Мандал сумын үйл ажиллагаатай танилцаж "хангалттай сайн" гэсэн дүн өглөө.

Нийтэлсэн: 8 сарын өмнө Үзсэн: 992

Аймгийн ИТХ-ын Г.Бямбаа даргаар ахлуулсан ажлын хэсэг сумын 2016-2020 оны хийсэн үйл ажиллагаатай танилцаж үнэлэлт дүгнэлт өглөө. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тэргүүлэгч Х.Даваахүү, Д.Пүрэвдорж, Б.Нарантуяа, О.Буянаа, Б.Цээпилдорж, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Э.Оюунболд болон ИТХ-ын ажлын албаны ахлах ажилтан П.Баярцэцэг ажилтан Б.Батнасан, Л.Наранжаргал нар ажиллаа.

Тус ажлын хэсэг Мандал сумын Нархан цэцэрлэг, 4-р сургууль, Сэлэнгэ Зүүнхараа ОНӨААТҮГ, Цант-Орхон, Политехникийн коллеж, ахмадын өргөө сувилал, Хэрх эрүүл мэндийн төв, Хэрх цэцэрлэг, Нэгдсэн эмнэлэг, Мод боловсруулах үйлдвэр зэрэг газруудаар орж үйл ажиллагаатай нь танилцлаа.

Мөн сумын засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт болон нийгэм эдийн засгийн талаарх мэдээлэлийг сонсож, улсын болон орон нутгийн, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрөөр хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, иргэдтэй уулзалт хийн санал хүсэлтийг нь сонслоо. Ийнхүү эдгээр шалгалтын дүнг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралаар хэлэлцэж, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын тамгын газрын үйл ажиллагааг "хангалттай сайн" хэмээн дүгнэсэн юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ