Цөөн үгээр

- Сэлэнгэ зүүнхараа ОНӨААТҮГ-н уурын зуухыг хийн халаалтаар халаах шийдэлд хүрлээ. - Авто замын хучилт нь өнөөдрийн байдлаар чанар, стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул Засаг дарга Н.Лхагвадорж холбогдох компанийн удирдлагуудыг чанар стандартыг норм дүрэмд нийцүүлэхийг үүрэг болголоо. - ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Өнөөдөр "Залуус бид Монголын бахархал" сэдэвт илтгэлийн уралдаан боллоо

Нийтэлсэн: 3 сарын өмнө Үзсэн: 1345

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хүүхэд залуучуудын ордоноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Монгол бахархал"-ын өдөрт зориулсан илтгэлийн уралдаан өнөөдөр болж шилдэгээ тодрууллаа. Тодруулбал нэг ижил сэдвийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 9-12-р ангийн сурагчид өөрсдийн үзэл бодол ур чадвар, эрдэм мэдлэгээ уралдуулан өрсөлдсөн юм.

Уралдаанд нийт 21 сурагч оролцсоноос Тэргүүн байранд 1-р сургуулийн 12а ангийн сурагч Тодгэрэл, Дэд байранд 4-р сургуулийн  11б ангийн сурагч Д.Өлзийдүүрэн, гутгаар байранд 2-р сургуулийн 10а ангийн сурагч Сувд-Эрдэнэ, тусгай байранд 3-р сургуулийн 11б ангийн сурагч Мөнхсүрэн нар шалгарлаа.

Энэ жилийн хувьд сурагчид сошиал орчинг зөв зохистой ашиглах, ирээдүйд итгэлтэй, эрдэм мэдлэгтэй эрүүл иргэн байх, эх орондоо хэрэгтэй хүн болох зэрэг асуудлыг илүү хөндөж ярьлаа. Уралдааныг зохион байгуулж буй газрын зүгээс сурагчидыг жил ирэх тусам чадваржиж тэдний хэлсэн санаанаас бодож, тунгаах зүйл их байна гэж дүгнэлээ. Мөн уралдаанд оролцсон бүх хүүхдэд гарын бэлэг гардууллаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ