Цөөн үгээр

- Нийтийн эзэмшлийн талбайд тарьсан моднуудыг хугалж, гэмтээх бэрхшээлүүд их гарч байна - ШШГХ-413 дугаар хаалттай хорих анги хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа - “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт” сэдвээр сургалт зохион байгууллаа.

ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 147

Мандал сум нь иргэний андгай өргөх ёслолыг жил бүрийн 11 сарын 26нд Тусгаар тогтнолын баярыг тохиолдуулан хийдэг билээ. Энэ жил сумын ЗДТГ, "Зүүнхараа" хүүхдийн ордон, иргэний улсын бүртгэл, Мөнгөн хараа чуулга хамтран зохион байгууллаа. Мандал суманд 16 нас хүрч Монгол улсын иргэний үнэмлэхээ гардан авч байгаа 384 хүүхэд байгаа бөгөөд тэдний төлөөлөл болон 74 хүүхэд Засаг дарга Н.Лхагвадорж болон тамгын дарга Д.Байгалмаа бусад холбогдох албан тушаалтанаас иргэний үнэмлэхээ гардан авлаа.. Энэ жилийн арга хэмжээний андгайг 1-р сургуулийн 11б ангийн сурагч Б.Тодгэрэл уншлаа. Иргэний андгай өргөх ёслолын зорилго нь хүүхэд бүр эх орноо хайрлах хамгаалах, Монголын ирээдүй гэдгээ ухамсарлах ойлгуулахад оршидог юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ