Цөөн үгээр

- Нийтийн эзэмшлийн талбайд тарьсан моднуудыг хугалж, гэмтээх бэрхшээлүүд их гарч байна - ШШГХ-413 дугаар хаалттай хорих анги хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа - “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт” сэдвээр сургалт зохион байгууллаа.

НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАР ХЭРХ ТОСГОНД ИРЖ ҮЗЛЭГ ОНОШЛОГОО ХИЙЛЭЭ

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 398

Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргилын санаачлагаар хэрэгжүүлж буй халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэг оношлогоо өнөөдөр Хэрх тосгонд үргэлжиллээ. Атрын 60 жилийн хүрээнд хийгдэж буй тус ажлын зорилго нь сум, тосгодын иргэддээ эрүүл мэндийн боловсрол олгох өвсдөн үедээ биш, урьдчилан сэргийлдэг байх талаар ойлголт өгөх юм. Уг үзлэг оношлогооны нээлтэнд Мандал сумын засаг дарга Н.Лхагвадорж болон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Туяа болон бусад холбогдох албан тушаалтнууд хүрэлцэн ирсэн бөгөөд ийм үйл ажиллагаа зохион байгуулж урьдчилсан сэргийлэх арга хэмжээнд олон эмч нар хүрэлцэн ирсэнд туйлын баяртайгаа байгаагаа хэллээ. Улаанбаатар хот болон аймгаас хүүхэд, дотор, мэдрэл, чих хамар хоолой, эмэгтэйчүүд, сүрьеэ, нүд, эрэгтэйчүүдийн гэсэн нарийн мэргэжлийн 45 эмч үзлэг хийлээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ