Цөөн үгээр

- Сэлэнгэ зүүнхараа ОНӨААТҮГ-н уурын зуухыг хийн халаалтаар халаах шийдэлд хүрлээ. - Авто замын хучилт нь өнөөдрийн байдлаар чанар, стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул Засаг дарга Н.Лхагвадорж холбогдох компанийн удирдлагуудыг чанар стандартыг норм дүрэмд нийцүүлэхийг үүрэг болголоо. - ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ШИЛДЭГИЙН ШИЛДЭГҮҮДЭЭ ТОДРУУЛДАГ " ХҮСЛИЙН ШИНЭ ЖИЛ" БОЛЛОО

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 1034

Жил бүрийн 12 дугаар сарын 31-нд хйисэн бүтээснээ дүгнэн оны алдартангуудаа тодруулж нэгдсэн шинэ жилийг тэмдэглэдэг уламжлалтай. "Энэ жилийн хувьд Мандал сум арвин их амжилттай байлаа. Атрын 60 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж, Монгол-Оросын хамтарсан төмөр замын 70 жилийн ой, Политехник коллежийн 10 жилийн ой зэрэг олон ойн баярууд  дараалласан их ажлын жил байв.  Манай сум улсын начинтай болж, Монгол улсын шилдэг багш манай сумаас төрлөө. Мөн төв доторх 7,6 км зам засварын ажил хийгдэж, их ажил ундарсан, арвин бүтээлтэй жил байлаа" хамээн засаг дарга Н.Лхагвадорж баярын нээлтэнд хэллээ.

Энэ жилийн шилдэг хамт олноор

  • Боловсролын бодлогыг амжилттай хэрэгжүүлж  бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрөөр  1294  суралцагчийг  98,7%-ийн гүйцэтгэлтэй   сурган
  • Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн 18 сургуулиас 7-р байрт эрэмблэгдсэн
  • Солонгос улсын ШИНХАН их сургуульд 2019 онд 16 сурагчийг сургалтын төлбөрийн 50 % хөнгөлөлттэй суралцуулж
  • АНУ-ын I GLOBAL их сургуулийн DAVID  SOHN-той хамтран ажиллах гэрээ  байгуулан
  • “Эко сургууль” хөтөлбөрийн ахисан шатны шаарлагыг бүрэн хангаж Ногоон туг алтан гэрэгэ авсан
  • Багш Ц.Аюуш нь “Би багш “ зорилтот нэвтрүүлэгт амжилттай оролцож үндэсний ялагч болсон амжилтаар С.Тулга захиралтай ЕБ-ын 3-р сургуулийн хамт олон шалгарсан. Шилдэг жижиг дунд үйлдвэрлэгчээр
  • 2006 онд 2 ажилтан 2 оёдлын  машинтай ажиллаж эхэлсэн цехийг 2019 онд 8 ажилтантай МОНЛАЙНЫН чөлөөт спорт хувцасны үйлдэрийн  зүүнхараа дахь салбар “МОНЗҮҮШАГЛАА” ХХК болгон өргөжүүлж 2019 онд үйлдвэртээ 120 сая төгрөгийн техникийн шинэчлэл хийж 4 төрлийн биеийн тамирын хувцсыг оёдлын хэвлэлийн гэсэн ангиллаар оёж 3268 ширхэШилдэг г биеийн тамирын хослол, 559ш тоглолтын хувцас нийлүүлэн 270 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн ажилчидаа нийгмийн даатгалт бүрэн хамруулсан амжилтааар Н.ОКТЯБРЬ захиралтай спорт хувцасны “МОНЗҮҮШАГЛАА” ХХК шагнагдлаа.  Шилдэг удирдагчаар
  • 2002 онд ЭМШУИС-ийг ерөнхий их эмчийн мэргэжлээр төгсөж Эрүүл мэндийн салбарт  тасралтгүй 17  жил ажиллан  2015 оноос өнөөг хүртэл Хэрх тосгоны эмэгтэйчүүдийн зөвлөлийг үүсгэн байгуулан ажиллаж байгаа
  • Эрүүл мэндийн төв дээрээ чанарын менежментийн удирдлага болох ISO 9001: 2015 стандартыг хэрэгжүүлэн
  • Эрүүл мэндийн төвд шаарлагатай шинэ тоног төхөөрөмжөөр ханган 2019 онд Эрүүл мэндийн төвийн шинэ барилгыг ашиглалтад оруулсан амжилтаар Хэрх эрүүл мэндийн төвийн дарга их эмч Намжилын Эрдэнэцэцэг шалгарлаа.  Төрийн байгууллагын  “Шилдэг ажилтан”-аар
  • 2001 оноос Түнхэл захирагчийн албанд Хөдөө аж ахуй, дэд бүтэц, газар зохион байгуулалт, статистик, гамшгаас хамгаалах асуудал харицсан мэргэжилтнээр 20  дахь жилдээ ажиллаж байна.
  • Ж.Олдохгүй нь ард иргэд хамт олныхоо дунд нэр хүндтэй, иргэдэд түргэн шуурхай үйлчилж асуудлыг  дор бүр нь шийдвэрлэн ажилладаг
  • Үртэсний түймэр, ой хээрийн түймэр, голын халиа, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг сайтар зохион байгуулдаг.
  • Түүний санаачлагаар 2010 оноос Малчдын зөвлөгөөн, өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг
  • 2019 онд Балж, Хамар  даваа чиглэлийн 3 км  хайрган хучилттай зам засварыг  ажил, Замчид хэсгийн айл өрхүүдийг голын  халиа , үер уснаас  хамгаалах 1320 метрын урттай  даланг иргэдийн идэвхийг өрнүүлэн иргэдтэй хамтарч ажиллаж  гүйцэтгэсэн амжилтаар Жамьяндоржийн Олдохгүй . Нийгмийн салбарын  “Шилдэг ажилтан”-аар
  • Боловсролын байгууллагад 7 дахь жилдээ ажиллаж  сурагч нэг бүртэй тулж  хоцрогдолгүй сургаж хэвшсэн, 2019 онд сурагчдын хэрэгцээ сонирхолд нийцүүлэн сургалтын технологийн шинэлэг арга барилыг нэвтрүүлж хөтөлбөр тестийн болон даалгаварын санг байжуулан ажиллахаас гадна мэтгэлцээний клуб, үндэсний бхийн секц хичээллүүлж сурагчдын овуны болоод бие бялдрын хөгжилд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байга шилдэг багш юм.2019 онд даасан ангийн сурагчдаас олимпиадад оролцож 4 алт, 4 мөнгө5 хүрэл медаль, илтгэл мэтгэлцээний сурагчид 3 алт, 1 мөнгө, 7 тусгай байрбөхийн сурагчид  12  алт, 16  мөнгө, 26 хүрэл медаль өөрөө үндэсний бөхийн 2 наадамд шөвгийн 4т, 1 наадамд тэргүүн байрт, ЭЕШ-д 12 сурагчийг амжилттай бэлтгэн 1,2,3-р байрыг дараалан эзлүүлж 633,4 оноотойгоор сэлэнгэ аймагт 1-р байр эзэлсэн амжилтаар Билиг ДБ сургуулийн Түүх нийгмийн ухааны багш Эрдэнэдалайн Сүхбаатар “Банк санхүүгийн шилдэг ажилтан”-аар
  • Банк санхүүгийн салбарт  тасралтгүй 37 жил ажилласан  монгол улсад мөрдөгдөж байгаа санхүүгийн хууль эрхзүйн хүрээнд  харицсан ажлыг нарийн чанд гүйцэтгэн санхүүгийн сахилга, эерэг үзүүлэлтүүдийг байнга дээшлүүлэн сүүлийн 3 жил дараалан санхүүгийн  аудитаар зөрчилгүй санал дүгнэл авсан амжилтаар Хэрх тосгоны цэцэрлэгийн нягтлан Батсүхийн Ариунаа “Дэд бүтэц барилга хот байгуулалтын шилдэг ажилтан “-аар
  • 4-р зуухны их засварын ажлыг чанартай хийж 15 сая төгрөгийн зардлын хэмнэлт гарган, ЗДТГ-ын халаалтын хэсгүүдийг мэргэжлийн түвшинд засварлан, өөрийн конторын барилгын ажилд суурь тавихаас эхлэн идэвх зүтгэлтэй оролцож  гадна дулааны шугам татах, дотор дулаан цэвэр усны шугам халаах хэрэгслийг угсрах ажил, дулаан цэвэр ус хэрэглэгч 217 айл өрх, 77 аж ахуйн нэгжүүдээс ирсэн дуудлагын дагуу дулаан цэвэр ус ариутгах татуургын шугам сүлжээний засвар  үйлчилгээг чанартай хийж Тост өргөө хотхоны дулааны ялтсан бойлор систем насосны засварыг амжилттай хийсэн үзүүлэлтээр Сэлэнгэ-Зүүнхараа ОНӨААТҮГ-ын ажилтан засварчин Дагдансүрэнгийн Алтанзул “Үйлчилгээний шилдэг ажилтан”-аар
  • Үйлчилгээний салбарт тасралтгүй 8 жил ажиллаж 2019 онд ААНБ-ын захиалгаар чуулгын тайзыг 3 янзаар, өөрийн байгууллагын уран бүтээлд 4 төрлийн тайзыг засч архивын өрөө, дуу ангийн өрөөнүүдийг засварлаж 12 ширхэг малгай, Узбек бүжгийн 5 малгай, зөөврийн сандалны 100ш чимэглэл хийсэн амжилтаар Мөнгөн хараа дуу бүжгийн чуулгын ажилтан заал зохион байгуулагч Дашхандын Сайханчимэг “Шилдэг сурагч”-аар
  • 43 улирал дараалан А үнэлгээтэй суралцсан, 2019 онд Улсын Физикийн олимпадын 2-ын даваанд 1-р байр, Улсын Физикийн 32-р олимпадын “Ухаан ур чадварын нөхөрлөл”  тэмцээнд 3-р байр, Улсын Физикийн олимпадад 12 ангийн ангилалд дэвшин оролцож 2-р байр, Кangaroo-2019 ОУ-ын олимпиадаас 3-р зэргийн диплом, Улсын Физикийн онлайн олимпадад 3-р байр, төвийн бүсийн анхдугаар олимпиадад 2-р байр, Сумын аварга шалгаруулах Уран жиргээ наадамд тусгай байр, Мандал сумын Газарзүйн хичээлийн бага сорилго наадамд 1-р байр эзэлсэн МУИС-д урилгаар суралцах эрхээр шагнагдсан   Билиг ДБ сургуулийн 12а ангийн сурагч Батжаргалын Мөнхжаргал мөн "ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД"-ЭЭР техник сэтгэлгээ, шинэ санаачлага бүтээлч байдлаар 1-р сургуулийн 11в ангийн сурагч Х.Манлайбаатар нар шалгарлаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ