Цөөн үгээр

- Сэлэнгэ зүүнхараа ОНӨААТҮГ-н уурын зуухыг хийн халаалтаар халаах шийдэлд хүрлээ. - Авто замын хучилт нь өнөөдрийн байдлаар чанар, стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул Засаг дарга Н.Лхагвадорж холбогдох компанийн удирдлагуудыг чанар стандартыг норм дүрэмд нийцүүлэхийг үүрэг болголоо. - ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Нийтийн эзэмшлийн талбайд тарьсан моднуудыг хугалж, гэмтээх бэрхшээлүүд их гарч байна

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 385

       МУ-ын ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 тоот зарлигийн дагуу хавар, намар аж ахуй нэгж, албан байгууллагууд нийтийн эзэмшлийн талбайд 5-аас доошгүй мод тарьж, арчилдаг. Сумын хэмжээнд 2017 оноос эхлэн нийтийн эзэмшлийн талбайд 300 ширхэг нарс мод тарьж, арчилгаа, усалгаа хийн  ургуулж сумынхаа ногоон байгууламжийг үе шаттайгаар нэмэгдүүлэн ажиллаж ирсэн билээ. Зарим ухамсаргүй иргэдийн буруутай үйлдлээс  болж нийтийн эзэмшлийн талбайд тарьсан моднуудыг хугалж, гэмтээх бэрхшээлүүд их гарч байна. Иймд иргэний үүргээ биелүүлэн тарьсан модыг хугалж, гэмтээж байгаа үйлдлийг харсан бол мэдээлэл өгч хамтран ажиллана уу. Мэдээллийг чанд нууцлах болно.

Сүүлд нэмэгдсэн мэдээ