Цөөн үгээр

- МАНДАЛ СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ - ТӨРИЙН АЛБАНЫ ЦАЛИНГИЙН НЭГДСЭН СИСТЕМ НЭВТРҮҮЛЭХ ТУХАЙ - ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС #СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Авто замын хучилт нь өнөөдрийн байдлаар чанар, стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул Засаг дарга Н.Лхагвадорж холбогдох компанийн удирдлагуудыг чанар стандартыг норм дүрэмд нийцүүлэхийг үүрэг болголоо.

Нийтэлсэн: 5 сарын өмнө Үзсэн: 688

Улаанбаатар – Дархан – Сэлэнгийн төв замаас Мандал сум хүртэлх 28,9 км, сумын төвийн доторх 6,5 км авто замуудаас 2019 онд нийт 9,7 км замын суурь асфальтан хучилтыг хийсэн боловч авто замын хучилт нь өнөөдрийн байдлаар чанар, стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул Засаг дарга Н.Лхагвадорж холбогдох компанийн удирдлагуудыг 2020.02.12-ны өдөр дуудаж хуралдаж авто замуудын чанар стандартыг норм дүрэмд нийцүүлэхийг үүрэг болголоо.

Хурлын дараа хучилтийн хийц чанаргүй болсон шалтгааныг тодруулж баталгаажуулахын тулд асфальтны үйлдвэрийн ашиглаж буй материал болох уулын дайрганаас дээж авч, мөн хучилт хийгдсэн авто замуудаас сорьц авч Геологийн төв лаборатори луу шинжилгээнд явууллаа.

Хуралд:

  • Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын авто замын хяналтын улсын байцаагч,
  • Захиалагчийн хяналтыг гүйцэтгэгч Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар,
  • Улаанбаатар – Дархан – Сэлэнгийн төв замаас Мандал сум хүртэлх 28,9 км авто замын гүйцэтгэгч “Замын битум” ХХК,
  • Сумын төвийн доторх 6,5 км замын гүйцэтгэгч “Грэйт Роуд” ХХК,
  • Зохиогчийн хяналтыг гүйцэтгэгч, авто замуудын зураг төслийн зохиогч “Ар Си Эс Си” ХХК,
  • Асфальт үйлдвэрлэж нийлүүлэгч “Увт Инвест” ХХК-ны удирдлагууд оролцлоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ