Цөөн үгээр

- - НИЙТ БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ, ОЮУТАН СУРАГЧ, ХҮҮХЭД БАГАЧУУДДАА ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ. - АЖЛЫН ЗАР

Хяналт шалгалт хийгдлээ

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 527
Монгол улсад шинэ төрлийн коронавирус/ COVID-19/ 2020 оны 03 сарын 10-ний өдөр анх бүртгэгдсэнтэй холбоотойгоор Монгол улсын онцгой комисс, аймгийн онцгой комиссын шийдвэр, сумын онцгой комиссын даргын 2020 оны А/12, А/25, А/27, А/39, А/41, А/51 тоот захирамжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор орон нутагт өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүн, махны зохиомол хомсдол үүсгэх, зах зээлийн үнээс хэт өндөр үнээр худалдан борлуулах зэргээс урьдчилан сэргийлэх мөн худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн аж ахуйн нэгжийн хүнсний болон махны нөөцийг тодорхойлох, ариутгал халдваргүйтэл, эрүүл ахуйн шаардлагад хяналт тавьж ажиллаа.
Хяналт шалгалтыг махны худалдаа эрхлэгч Сансар хүнсний зах, Ану худалдааны төв, Төөнт, Хараа зах зэрэг нийт 7 объектод үйл ажиллагаа явуулж байгаа 16 иргэн, өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч Сансар хүнсний зах, Тэнгэр бөөний төв, Хоёр хүү-А, Хоёр хүү-Б, BEST, Тод-1, Тод-2, Болд-Оюу ХХК-ний Баялаг дэлгүүр, Хараа зах зэрэг нийт 3, 7 дугаар багийн төвийн хэсгийн томоохон 8 худалдааны төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийх гүйцэтгэсэн.
Шалгалтын явцад шинээр бэлтгэсэн үхрийн цул мах-11000-12000 төгрөг, ястай мах-10000-11000 төгрөг, Хонь цул мах-9000-10000 төгрөг, ястай мах-8500-9000 төгрөг, намрын бэлтгэсэн хонь цул мах-8000-8500, ястай мах-7500-8000 төгрөгөөр зах зээлд худалдан борлуулж, өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүн / гурил, давс,ургамлынтос, элсэн чихэр, талх, нарийн боов/-ний үнэ хэвийн Цагаан будааны үнэ өссөн байна.
Сумын Онцгой комиссоос цаашид хүнсний хомсдол үүсгэхгүй байх үүднээс хүнс тээвэрлэлтийн асуудлыг бүрэн шийдсэн бөгөөд нөөц хангалттай байгаа болно
Цаашид зохиомол үнэ хөөрөгдсөн иргэн, ААН-ийгСумын шуурхай штабын 70367010 дугаарын утас болон ЗДТГ-ын mandal.ZDTG@gmail.com хаягаар мэдэгдэнэ үү.
Жич: Хуурамч мэдээлэл өгсөн тохиолдолд зохих хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болно

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ