Цөөн үгээр

- Монгол улсын засгийн газрын шийдвэрээр айл өрх болон зарим аж ахуйн нэгж байгууллагын эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцах болсонтой холбогдуулан мэдээлэл хүргэж байна. Дархан Сэлэнгийн ЦТС компаний ашиглалт, борлуулалтын Инженер Мягмарболд, ня-бо Шүрэн - БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ 2020-12-31. БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ 2020-12-31 - Хандив өгсөн нийт байгууллагууддаа баярлалаа

Хаврын тариалалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан

Нийтэлсэн: 9 сарын өмнө Үзсэн: 176

Хаврын тариалалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 30-ны өдрийн А/88 тоот “Хадлан, тариалангийн ургац хамгаалах тухай” захирамж гарсантай холбогдуулан 2020 оны 5 сарын 10-наас эхлэн 10 сарын 15-ныг дуустал тариалангийн талбай болон өвөлжөөний газрыг малын хөлөөс чөлөөлөхийг мэдэгдье. Жич: Тариалангийн талбайд мал орсон тохиолдолд 2018 оны 8 сарын 20-ны өдрийн ХХААХҮ сайд, Хууль зүйн дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан А-136, А-158, А-210 дугаар тушаалын хавсралт “Тариалангийн талбайд мал тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох аргачлал”-ын дагуу хохирол тооцох болсон тул малчид та бүхэн малаа байнгын хариулга маллагаатай байлгаж, малчид тариаланчдын харилцан уялдаа холбоог сайжруулан ажиллахыг хүсэж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ