2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилттэй BEST хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Хөгжлийн шийдэл ТББ, Мандал сумын Засаг даргын тамгын газар хамтран бизнес эрхлэгч иргэн аж ахуйн нэгжид “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох журам, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын танилцуулга, "Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл болон Зээлийн батлан даалтын санд хэрхэн хамрагдах тухай, " Бизнес төсөл боловсруулах" зэрэг сэдвээр бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, хоршоодын төлөөлөлд сургалт зохион байгууллаа. Сургалтад хүрэлцэн ирсэн бизнес эрхлэгчид болон хамтран ажилласан Хүнс Хөдөө Аж Ахуйн газар, Хөгжлийн шийдэл ТББ-ын хамт олонд талархал илэрхийлье.
Tweet