Мандал суманд мал амьтны сэг зэм устгалын ажил хийгдлээ.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/111 тоот захирамж, Мандал сумын Засаг даргын А/116 тоот захирамжийн дагуу Мал амьтны сэг зэм устгал, орчны цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа зохион байгуулах тухай захирамжийн дагуу
Мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлэг үйлчилгээний нэгжүүд хамтран сумын хэмжээнд сэг зэм устгалын ажлыг 2022.05.26-2022.05.28-ны хооронд нэгдсэн устгалыг хийлээ. Устгалд адуу 5, үхэр 78, хонь 3, ямаа 2, гахай 8, нохой 7 нийт 103 толгой мал амьтны сэг зэм устгасан Устгалын ажилд 2 пронтер, 1 суудлын автомашин 10 хүн оролцож нийт нийтийн эзэмшлийн талбайн 5900м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж ажиллаа.
Tweet