Цөөн үгээр

- ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ - Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай - Мэдээ

Танилцуулга

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 1026

 Сэлэнгэ аймгийн   Мандал сумын нийгэм эдийн засгийн товч танилцуулга

Сэлэнгэ аймгийн Мандал сум нь засаг    захиргааны нэгжийн хувьд 9 багтай /үүнээс 2 баг нь тосгоны статустай/  ,МУ-ын аймгийн төвөөс алслагдсан хамгийн том сум.  Нийт 484373 га газар нутагтай, нэг хавтгай дөрвөлжин метр квадратад 5,6 хүн ногддог. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох сумын ИТХ нь 31 төлөөлөгчтэй бөгөөд 4 жилийн хугацаагаар сонгогдож  7 тэргүүлэгч, 6 бодлогын хороотойгоор сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх бодлогын шийдвэр гарган хэрэгжилтэнд нь хяналт тавих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 

                Сумын нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч сумын засаг дарга нь үндсэн 33 орон тоотой сумын Засаг даргын тамгын газар, 47 төр төсвийн байгууллага, 1514 төр, төсвийн байгууллагын албан хаагчдаар дамжуулан төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэж байна.

                Суурин хүн амын тоо 27162 болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 1,04 хувиар өсч аймгийн нийт хүн амын 25 хувийг эзэлж байна. Улсын хэмжээнд 1 сум дунджаар 4,6 мянган хүн амтай, 1 баг дундажаар 0,9 мянган хүн амтай байдаг бол Мандал сум 27,2 мянган хүн амтай, Мандал сумын 1 баг дундажаар 3,0 мянган хүн амтай байна

Тайлант онд 7238 өрх бүртгэгдсэн нь аймгийн нийт өрхийн 24,2 хувийг эзэлж байна.

 Боловсрол: Тус суманд 8 сургууль, 8 цэцэрлэг, политехникийн коллеж зэрэг боловсролын 17 байгууллага үйл ажиллагаа явуулж тэдгээрт 717 багш, ажиллагсад ажиллаж байна.

ЕБС хүчин чадлаасаа 29,7 хувиар, СӨБ хүчин чадлаасаа 45,3 хувиар илүү хүүхдийг хүмүүжүүлж байна.  

 

 Эрүүл мэнд: Мандал сумын хэмжээнд сум дундын нэгдсэн эмнэлэг 1, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэл бүхий ӨЭМТ -3, тосгоны ЭМТ -2 нийт 6 эрүүл мэндийн байгууллага нь тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Эдгээр байгууллагуудад нийтдээ их эмч 60, бага эмч сувилагч 120, үйлчилгээний ажилтан 84  ажиллаж байна.

 ААНБ: Нийт 632 ААНБ бүртгэлтэй байгаагаас 510 буюу 80,7 хувь нь тогтмол үйл ажиллагаа явуулж байна.

Хөдөлмөр эрхлэлт: Тус суманд хөдөлмөрийн насны 16,2 мянган хүн ам байдаг бөгөөд үүний 10203 нь буюу  63 хувь нь хөдөлмөр эрхэлдэг, 3518 буюу 21,7 хувь нь ажилгүй, үлдэх 15,3 хувийг нь оюутан сурагч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байна. Ажилгүйдлийн түвшин 4,3 хувьтай байна.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэл: Мандал суманд 2017 оны жилийн эцсийн байдлаар 149,2 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2 хувиар

 

өссөн үзүүлэлттэй байна. СББХХК 92,1 тэрбум  төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 61,7 хувийг эзэлж байна. Аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеэс 20,3 хувиар, худалдаа, үйлчилгээний салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 13,4 хувиар тус тус өссөн бол хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 22,6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Хөдөө аж ахуй:Сумын хэмжээнд 1291 өрх, 58 ААНБ 9599,6 га талбайд тариалалт хийж 12900 тн ургац хураан авч газар тариалангийн салбарт 9,7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 36,8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

2017 оны жилийн эцсийн байдлаар 488 малчин өрх, 1339 мал бүхий өрх, 8 ААНБ-ын 101,6 мянган толгой мал тоологдож өнгөрсөн оны мөн үеэс 10,5 хувиар буурлаа. Нийт сүргийн 7,7 хувийг цэвэр эрлийз мал эзэлж байна.

 Нийт өрхийн 25,2 хувь нь мал аж ахуй эрхэлж тус салбарт 23,2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь НБҮ-ийн 15,5 хувийг эзэлж байна.

Өрхийн амьжиргаа:  Нэг өрхийн сарын дундаж орлого 560,0 мянган төгрөг, нэн ядуу өрх 82 байгаа нь нийт өрхийн 1,1 хувийг эзэлж байна.

19,9 мянган иргэн 20,1 тэрбум төгрөгийн хадгаламжтай, 10,2 мянган иргэн 61,6 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байна.

350 өрх орон сууцны зээлтэй байгаа нь нийт өрхийн 4,8 хувийг, 3079 иргэн цалингийн зээлтэй байгаа нь нийт ажиллагсдын 30,2 хувийг, 2844 ахмад тэтгэврийн зээлтэй байгаа нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа нийт ахмадын 91,7 хувийг, 361 өрх малчны зээлтэй байгаа нь нийт малтай өрхийн 19,8 хувийг тус тус эзэлж байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ