Цөөн үгээр

- Сэлэнгэ зүүнхараа ОНӨААТҮГ-н уурын зуухыг хийн халаалтаар халаах шийдэлд хүрлээ. - Авто замын хучилт нь өнөөдрийн байдлаар чанар, стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул Засаг дарга Н.Лхагвадорж холбогдох компанийн удирдлагуудыг чанар стандартыг норм дүрэмд нийцүүлэхийг үүрэг болголоо. - ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Түүхэн замнал

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 476

Мандал сумын нутаг бол МЭ-III, МЭ-I зуун хүртэл Хүннү Гүрэн улсын төв хэсгийн хойд зах, МЭ I-III зууны дунд үед Дорнод Хүннүгийн баруун хойт зах, МЭ-IY зууны үед Жужаан Гүрний төв хэсгийн баруун хойд зах, 550-900-гаад оны сүүл хүртэл Түрэг, Уйгар, Хиргис зэрэг томоохон аймгийн төв хэсгийн хойт зах, 1000-1100-гаад оны эхэн хүртэл зүүн хойт хэсэг нь Тайжууд, хойт баруун хэсэг нь Мэргэд, баруун өмнө хэсэг нь Хэрэйд улс аймгуудад харьяалагдаж байжээ. Их Монгол улс байгуулагдахын өмнө /1000-1100 он хүртэл/ үед зүүн хэсэг нь Хамаг Монгол, зүүн хойт хэсэг нь Тайжууд, баруун хойд хэсэг нь Мэргэд, баруун өмнө хэсэг нь Хэрэйдийн харьяанд байснаа 1203 онд Хэрэйдийн төр мөхөж, Их Монгол улсын төв хэсэг хойт зах, Монгол их гүрний задралын үед Дөчин түмэн Монголын баруун хойт хэсгийн өмнөд зах байжээ. 1913 онд их эзэн Чингис хааны 2.-р үе болох Наваанюндэнг 5 настай байхад хошууны засаг ноёнд өргөмжилжээ. Баатар вангийн хошууны нутаг дэвсгэр нь Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн сумдыг хамарсан өргөн уудам нутагтай байжээ. Баатар вангийн хошууны үндсэн үйлдвэрлэл нь Мал аж ахуй, газар тариалан, алт байв. 1924 онд Ардын засгийн газрын 1924 оны 68-р тогтоолоор Баатар вангийн хошууны Мандал хэмээх сум байгуулагджээ. Түүхийн сурвалжаас үзэхэд Мандал сум Монгол оронд газар тариалан, гурилын үйлдвэр, мал аж ахуй хөгжүүлэх, шинэ дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх түшиц газар байв.

Сүүлд нэмэгдсэн мэдээ