Цөөн үгээр

- ЗЇЇНХАРАА ПОЛИТЕХНИКИЙН КОЛЛЕЖ 10 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭЛЭЭ - АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНАГДЛАА - ХҮН АМ ОРОН СУУЦНЫ ЭЭЛЖИТ ТООЛЛОГО ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

Танилцуулга

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 352

Тамгын газар нь засаг даргын үйл ажиллагаанд мэргэжил арга зүй, зохион байгуулалтын туслалцаа үзүүлж ажиллах нөхцөл бололцоогоор хангахын зэрэгцээ цаг үеэ олсон мэргэжлийн зөвлөгөө дэмжлэгээр шуурхай хангах замаар хууль тогтоомж, бусад эрх зүйн хэм хэмжээний акт, засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг сумын нутаг дэвсгэрт бүрэн дүүрэн хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий ажлын алба юм.

Тамгын газрын хууль тогтоомжийн дагуу засаг даргаас томилсон тамгын газрын дарга удирдаж түүний үйл ажиллагааг засаг даргын өмнө бүрэн хариуцан ажиллана.

Өнөөдрийн Мандал сумын Тамгын газар нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2009 оны 52 тоот, Сумын засаг даргын 2009 оны 54 тоот захирамжаар Нийгмийн хөгжлийн тасаг, Хөгжлийн тасаг, Нийгмийн даатгалын тасаг, Татварын тасаг, Байгаль орчны хяналтын тасаг, Хөдөө аж ахуйн тасаг, Аж ахуйн тасаг гэсэн зохион байгуулагдан ажиллаж байна.

      Манай хамт олон төрдөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, сумынхаа иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж “Хүнээ дээдлэн, үйлдвэрлэлтийг дэмжиж, Хамтын хүчээр сумаа хөгжүүлье” гэсэн эрхэм зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хүний хөгжил хэрэгцээг хангах ажил үйлчилгээгээр иргэдийн амьдралд дэвшилт өөрчлөлт гарган, тэдний хэрэгцээ санал санаачилгад тулгуурлан хөгжлийн бодлогоо тодорхойлж, төрийн ил тод шуурхай үйлчилгээг төлөвшүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Засаг захиргааны шатлалын хувьд Төмөр замчдын 1-р баг, Ширхэнцэгийн 2-р баг, Баянсуудлын 3-р баг, Хэрх тосгон 4-р баг, Түнхэл тосгон 5-р баг, Баянхангайн 6-р баг, Минжийн хангайн 7-р баг, Тарни 8-р баг, Баян-Арцатын 9-р баг хэмээн есөн багаас бүрдэнэ. Түнхэл тосгон, Хэрх тосгон, Тарни 8-р баг гэсэн 3 багаас бусад нь Зүүнхараа хотын нутаг дэвсгэрт оршино.

УИХ-н 1994 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 36 дугаар тогтоолоор Мандал сум, Зүүнхараа хот, Түнхэл хороо нийлж Мандал сум болон төв нь Зүүнхараа хотод төвлөрөн  байгуулагдсан байна.Өнөөгийн Мандал сум байгуулагдсан 1994 оноос хойш

Сумын засаг даргаар

  1. Н.Чойжилсүрэн 1993-1994
  2. О.Дорлигсүрэн 1994-1998
  3. Я.Жигжид 1999-2000
  4. Х.Дүнгээ 1996-1999, 2000-2004
  5. Б.Цээпилдорж 2004-2008, 2008-2012
  6. Н.Нямдаваа 2013-2016
  7. Н.Лхагвадорж 2016-оноос эхлэн өнөөдрийг хүртэл ажиллаж байна

Сүүлд нэмэгдсэн мэдээ