Цөөн үгээр

- шилэн данс - 2021-2024 үйл ажиллагааны хөтөлбөр2021-2024 үйл ажиллагааны хөтөлбөр - 5 жилийн үндсэн чиглэл

Танилцуулга

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 439

                                                    ТАНИЛЦУУЛГА

Манай  цэцэрлэг нь 2-5 насны  202 хүүхэд,  5 -бүлэг    багш-6  ,туслах багш- 5 , тогооч , нярав, үйлчлэгч, сантехникч , жижүүр  ажилтан  зэрэг 22  хүний бүрэлдэхүүнтэйггээр сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үзүүлж байна.  

                                                     Түүхэн замналаас

Мандал сумын Улсын тэргүүний Олимп цэцэрлэг нь 2008 оны 09-р сарын 01нд Европын холбоо, Хүүхдийг ивээх сан, БСШУЯ,   Сэлэнгэ аймгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтанд  орсон. Цэцэрлэгийн эрхлэгчээр Ж. Бүрэнбуян нь  ажиллаж цэцэрлэгийн материалаг баазыг бэхжүүлэх, сургалтын таатай орчинг бүрдүүлэх, эвсэг найрсаг хамт олныг бүрдүүлэн амжилт дүүрэн ажиллаж байна.

 Манай байгууллагын амжилтаас:

*        2010 онд  Мандал сумын“Мэргэжлийн аварга байгууллага

*        2009 онд “Цэцэрлэгийн хөгжил”    номинацид тэргүүн байр

*        2011 онд Улсын тэргүүний цэцэрлэг

*        2014 онд  “Хүүхэд бүрийг хөгжүүлэх” технологийн бичлэгийн уралдааны тэргүүн  байр

*        2015  онд  Оюуны хөгжлийг дэмжигч байгууллага

Манай хамт олны дундаас  Монгол Улсын  Хөдөлмөрийн хүндэт медалиар эрхлэгч Ж. Бүрэнбуян, Боловсролын тэргүүний ажилтнаар   Эрхлэгч Ж. Бүрэнбуян, арга зүйч П. Нарантунгалаг, Багш С. Гэрэлчулуун, ХХАА-н  тэргүүний ажилтанаар тогооч Т. Эрдэнэцэцэг  шагнагдсан нь бидний бахарлал юм.

БАЙГУУЛЛАГЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Хүүхдийн хүсэл сонирхол, хэрэгцээнд нийцсэн эрүүл, аюулгүй, ээлттэй, стандарт шаардлагыг хангасан идэвхтэй   үйл ажиллагааг дэмжсэн суралцах, тоглох, суралцах  орчин байна.

   ЭРХЭМЛЭХ ЗҮЙЛ:  ШИНЭ ЗУУНЫ ШИЛДЭГ ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ

                                                              Хүүхдийн хөгжил  бидний ирээдүй

                                                     Хамт олны хөгжил байгууллагын ирээдүй

                                                          Хүүхэд бүрийн хөгжилд эцэг, эх бид хамтдаа

                                                         ЗОРИЛГО

Сургуулийн өмнөх насны хүүхдийн бие бялдар, оюун ухааныг хөгжүүлэх, үндэсний ёс заншлаас суралцах, байгаль нийгмийн орчинтой танилцуулах, хүүхдийн өвөрмөц онцлог мөн чанарт нийцсэн бүтээлч үйлээрээ хөгжих чадвар төлөвшүүлнэ. 

                                                         ЗОРИЛТ

·         Хүүхэд бүр өөртөө  итгэлтэй, эерэг мэдрэмжтэй,идэвхтэй, оролдлого   зүтгэлтэй , суралцах сонирхол хүсэлтэй байх

·         Санаа бодол , мэдлэг төсөөллөө хэл яриа болон зурж дүрслэх, урлан бүтээх үйлээрээ илэрхийлэх

·         Тойрон хүрээлж буй байгаль , нийгмийн орчныг сонирхох, судлах, тэдгээрийн харилцан хамаарлыг олох , ойлгох, орчинтойгоо зохистой харилцах

·         Монгол ардын тоглоом, уран зохиол ёс заншилаас суралцах 

Сүүлд нэмэгдсэн мэдээ