Цөөн үгээр

- Сэлэнгэ зүүнхараа ОНӨААТҮГ-н уурын зуухыг хийн халаалтаар халаах шийдэлд хүрлээ. - Авто замын хучилт нь өнөөдрийн байдлаар чанар, стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул Засаг дарга Н.Лхагвадорж холбогдох компанийн удирдлагуудыг чанар стандартыг норм дүрэмд нийцүүлэхийг үүрэг болголоо. - ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Танилцуулга

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 447

Зүүнхараа  Хүүхдийн Ордон нь хүүхэд гэр бүлийн өнөөгийн ба хэтийн хөгжил, хамгаалал, оролцоог дээдлэн хөгжүүлэх зорилготойгоор хүүхдийн эрхийг хүндлэн, дээдэлж, оролцоонд тулгуурлан, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж, амьдрах ухааны дадал чадвар эзэмшүүлж, хүүхэд бүрийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилт Засаг даргын 2012 оны 03-р сарын 15 –ны өдрийн 149 тоот захирамжаар дарга, эрх зүйч, сэтгэл зүйч, шатар, уран зураг, англи хэл, гар урлал, IQ компьютер, теннис,  нярав, үйлчлэгч нарын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2013 оны 08-р сарын  01-ний өдрөөс мэргэжлийн сэтгэл зүйч, гэр бүлийн ажилтан, 2015 оны 01-р сарын  01-ээс харуулын бүрэлдэхүүн нэмэгдэн ажиллан, 5 жил гаруй хугацаанд өнөөг хүртэл сумынхаа 8727 хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэн, сэтгэл зүйн дэмжлэг өгч, авьяас чадварыг нь хөгжүүлж, сумынхаа байгууллага хамт олон, гэр бүлийг эрүүл зөв харилцаатай болгох зорилгоор 21 байгууллагын 1800 гаруй ажиллагсдад 58 удаагийн сургалт хэлэлцүүлгийг, мөн лекц, жүжигчилсэн драм, өртөөчилсөн  хэлбэрээр нийт 38 удаагийн сургалт, 124 ярилцлагыг 4000-аад хүүхдэд зохион байгуулсны үр дүнд оролцогсдын 68% нь бусадтай харьцах харьцааны соёлтой болж, биеэ зөв авч явах чадварт суралцан, “Өглөөний сонин”-ы 2012 оны “Шилдэг бүтээн байгуулалт” номинацид шалгарсан амжилтанд  хүрээд   байна.

Жил бүр сумынхаа хүүхдийн эрхийг хамгаалан унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор удаа дараа баяр наадамд хяналт тавин ажилласнаар хүүхэд бүрийг ослын даатгалд 100% хамруулан, стандарт хувцас хэрэгсэлтэй болсон бөгөөд “Хүүхэд хамгаалалд хамтдаа” аян, “Хүүхдийн төлөө яриа” сэдэвт телевизийн шууд нэвтрүүлэг,” Солонго” телевизийн хүүхдийн нэвтрүүлэг,  “Бид Сэлэнгийн үр сад” урлагийн наадам, “Дунгийн эгшиг”, “Уран жиргээ” уран уншигчдын наадам,“Ижийдээ илгээх миний захидал”-ын уралдаан, ЕБС-ын дунд “Спортын анхдугаар наадам”, СӨБ-уудын дунд “Ирээдүй бидний гарт” урлагийн наадам, “Би Монголын Бахархал” сэдэвт илтгэлийн уралдаан, “Иргэний андгай” өргөх ёслолын үйл ажиллагаа, “Цагаан сарын Цагаан үйлс” аян, “ 1000 сарнайн баяр”, “1000 зайрмаг”-ны баяр, цэнгээнт бүжгийн тэмцээн, “Хүүхдийн ертөнц” гар зургийн уралдаан, “Бяцхан мастер” шатрын тэмцээн, тэмдэглэлт баяр болох Дэлхийн гэр бүлийн өдөр, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Олон улсын охидын өдрийги тэмдэглэн өнгөрүүлдэг  уламжлалтай болов.

Манай байгууллага нь 8000 орчим ном бүхий “BOOKBRIDGE” англи номын сантай, хүүхэд гэр бүлийг чадваржуулах, нөхөн сэргээх, төлөвшүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор үр дүнтэй ажиллаж, мэргэжлийн сэтгэл зүйч тогтмол сэтгэл зүйн зөвлөгөөг бүлгээр болон ганцаарчлан өгч байгаагаараа онцлог юм. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих зорилгоор “Би дуулах дуртай” уралдааныг амжилттай зохион байгуулж, дугуйлангийн хүүхдүүд маань Ази тив болон улс аймгийн уралдаанаас 14 алт, 28 мөнгө, 48 хүрэл медаль, улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн шатрын уралдаанаас 1 хүрэл медалийг хүртэж, сумынхаа хүүхдийн “Хүүхэд насаа хайрлая” чуулганыг болон олон уралдаан тэмцээнийг амжилттай зохион байгуулаад байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ