Цөөн үгээр

- - НИЙТ БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ, ОЮУТАН СУРАГЧ, ХҮҮХЭД БАГАЧУУДДАА ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ. - АЖЛЫН ЗАР

МАНДАЛ СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 2965

МАНДАЛ СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА

 

 

  1. Нэгдсэн эмнэлгийн түүхийн  товчоон
  • Анх 1951 оны 8-р сард БНМАУ-ын  Эрүүлийг хамгаалах яамны шийдвэрээр Хэрх , Баруунхараа сум сангийн аж ахуй, Түнхэл хорооны хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор сум дундын эмнэлэг нэртэйгээр байгуулагдаж цэцэрлэгийн байранд үйл ажиллагаагаа эхэлж байсан нь одоогийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн эхлэл байжээ.
  • 1968 онд төмөр замын харьяа эмнэлэгтэй нэгдсэнээр эмнэлгийн ачаалал харьцангуй нэмэгдэж ажлын ачаалал ихэссэн байна. Зүүнхараа хотын 10 мянга гаруй хүн амаас гадна төмөр замчид болон тэдний гэр бүлд нарийн мэргэжлийн эмч нарын тусламж үйлчилгээг үзүүлж хэвтүүлэн эмчилж байжээ.  
  • 1976 оны 2-р сарын 10-нд Зүүнхараа хот, Түнхэл  хороо, Баянгол сумдын хүн амын нягтралыг харгалзан 50 ортой 5 их эмчтэй 56 ажиллагсадтай дотор, хүүхэд, амбулатори, түргэн тусламжийн нэгжтэй нэгдсэн эмнэлэг байгуулжээ.
  •         1990 оны 2-р сарын 10-нд эмнэлгийн 2 давхар шинэ   барилга ашиглалтанд орсноор 100 ортой үндсэн нарийн мэргэжлийн 5 тасагтай өдөрт 200-250 хүнд үйлчлэх чадалтай эмнэлэг болж өргөжжээ.
  • Эрүүл Мэндийн сайдын 2003 оны 10-р сарын  30-ны өдрийн  259 тоот тушаалаар Нэгдсэн эмнэлгийн статустай болж  магадлан итгэмжлэгджээ. Үүнээс хойш 2005 , 2009,2012,2015 онууд  4 удаа магадлан итгэмжлэгдсэн байгууллага болсон.
  • 2012 оны 11-р сард Монгол улсын  Засгийн Газрын 230 тоот тогтоолоор Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн Зүүнхараа нэгдсэн эмнэлэгтэй   нэгтгэснээр нийт 206   хүн хүчний нөөцтэй , 131 ортой болж өргөжиж байв.

 

  1. Одоогийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаа:

 

Эрхэм зорилго:

          ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД ЭЭЛТЭЙ, ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭЖ , ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ САЙЖРУУЛЖ, АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛНЭ

Үйл ажиллагаа :

 Эрүүл мэндийн 2 дах шатлалын тусламж үйлчилгээ

 Хөдөөгийн Нэгдсэн эмнэлэг

             Мандал сум, Хэрх Түнхэл тосгон, Баянгол сумын 33000 хүн амд үйлчилдэг.

Магадлан итгэмжлэл :

            4 дэх удаагаа буюу 2021 он хүртэл магадлан итгэмжлэлтэй.

Хүчин чадал :

  • Хэвтүүлэн эмчлэх 8 тасагтай
  • 186 хэвтүүлэн эмчлэх ортой.
  • Өдөрт 200-250 хүн амбулаториор хүлээн авдаг.
  • Оношзүй , сайн дурын зөвлөгөө шинжилгээний төв, цусны салбар төв,гемодиализ эмчилгээний нэгжүүдтэй.
  • Уламжлалт сэргээн засах тасагтай.
  • Өдрийн эмчилгээ
  • Амбулатори тасагтаа нарийн мэргэжлийн 19 кабинеттай.

 

 

Хүний нөөц :

201 ажилтантай. Үүнээс :

  • их эмч :  51
  • сувилагч, тусгай мэргэжилтэн : 90
  • үйлчилгээний ажилтан : 60

Мэргэшлийн хувьд :   25%

  • Клиникийн профессор : 7
  • Анагаах ухааны магистр эмч - 3
  • Тэргүүлэх зэрэгтэй :6   / их эмч 3 , сувилагч -3/
  • Ахлах зэрэгтэй : 22  / эмч- 3 , сувилагч 18/

     Эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үзүүлж , жилдээ 700  гаруй эхийг төрж амаржуулан мөн тооны нярайг  эсэн мэнд хүлээн авч эх нярайн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэж ажиллаж байна.

     Мэс заслын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг сумын болон тойргийн сумдад шатлалын дагуу 40 орчим нэр төрлийн хагалгааг  төлөвлөгөөт болон яаралтай хэлбэрээр хийж, жилд дунджаар 300 гаруйг хагалгаа хийдэг.

    Жилдээ дунджаар амбулаторийн нарийн мэргэжлийн 19 кабинетаар жилдээ 50 мянга гаруй хүнд үйлчилгээг үзүүлж, 6000 орчим хүнийг хэвтүүлэн  эмчилж, 5500 яаралтай тусламжийг гүйцэтгэж, 60000 орчим лабораторийн шинжилгээг хийж үйлчилж ирлээ.

Гадаад , дотоод харилцаа холбоо, түншлэл: ДЗМОУБ –н  ЗХОНХХөтөлбөрийн баг, БНСолонгос улсын Каннын Вонжү  их сургуулийн шүдний эмнэлэг, И-СОН-ГУ муж, “Хөршийн хайр” төрийн бус байгууллага, Чонжу хотын “Jesus ” эмнэлэг , АНУ – н Харвардын их сургуультай гадаад хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг бөгөөд тэдний туршлагаас суралцах, орчин үеийн оношлогоо шинжилгээний багаж тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа ашиглах  зэргээр бүтээлч харилцааг хөгжүүлэн ажилладаг.

 

            Хамт олны дотроос ажил үйлсээрээ хошуучилсан олон эмч ажилчид байдгаас тухайлбал : “Алтан гадас ” одонтой  7 , хөдөлмөрийн хүндэт медалиар 5 ажилтан , эрүүл мэндийн тэргүүний ажилтан 91 , эрүүл мэндийн яамны хүндэт жуухын шагналтан 131, МУСТА-1 тус тус ажиллаж байна.

Манай хамт олон 2005 онд аймгийн ЭМГ-ын хөдөлмөрийн аварга , 2007 онд үйлчлүүлэгчдэд ээлтэй хамт олон , 2009 онд аймгийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн ажилгүйдлийг бууруулах талаар төрийн бодлогыг баримтлан идэвхи санаачлага гарган ажилласан хамт олон , 2010 онд Монголын эмэгтэйчүүдийн академиас аймгийн шилдэг байгууллага, 2011 онд монголын ахмадын академиас сайн үйлстэн шилдэг хамт олон , 2013 онд Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарын шилдэг байгууллагаар тус тус шалгарсан.

Оношилгоо, тоног төхөөрөмжийн хүчин чадал :

 Хэт авиан оношилгоо :  3Dөнгөт эхо, нярайн түнхний эхо, 2D эхо , зүрхний эхо

 Рентген шинжилгээ: зөөврийн болон суурийн аппаратуудаар үйлчилж, зургийг дижитал төхөөрөмжөөр хөрвүүлж ашигладаг.

Лабораторийн чадамж : Биохимийн бүрэн автомат анализатор, elisa аппарат , гематологийн шинжилгээний аппарат, коагулляграмын аппарат,

Нүүр амны тусламж үйлчилгээ : Зөөврийн болон суурин БОР машин, Шүдний рентген аппарат,

Яаралтай тусламж , эрчимт эмчилгээ :  Амьсгалын аппарат, Амьсгал дэмжих зөөврийн аппарат, дефибриллятор, монитор, унтуулгын аппарат,

Гемодиализ эмчилгээний 2 аппарат-тай.

Уламжлалт, сэргээн засах эмчилгээ: цахилгаан зүүний аппарат, ультразвук, УВЧ, биопотрон,

Хүчилтөрөгчийн хангамжийн ханын гурвалсан системтэй.

Үйлчлүүлэгч тээвэрлэх ЛИФТ-тэй

Эх хүүхэд, нярай :  ургийн бичлэгийн аппарат, кувейз, зөөврийн хүчилтөрөгчийн аппарат, нярайн шарлалт хэмжих багаж, дуслын памп, шприцэн памп, ларингископ, утлагын аппарат, фото эмчилгээний аппарат,

Дотор, зүрх судас : зүрхний цахилгаан бичлэг, зүрхний эхо, сахарын аппарат, отсос, уушиг дасгалжуулагч, суурин даралтны аппарат, 

Ариутгал халдваргүйтгэл: мананцар үүсгэгч, кварц, хатаах шүүгээ, агаар цэвэршүүлэгч, ус нэрэгч, багаж угаах автомат машин, ариутгалын аппарат,

 

 

Бренд үйлчилгээ :

           “Дотны зөвлөгч”-ийг санаачлан  2011 оноос одоог хүртэл тасралтгүй 5 жил эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн тусламжтайгаар  Нөхөн үржихүйн насны болон зорилтот бүлгийн эмэгтэйчүүд, мөн хүндрэлтэй төрсөн эхчүүдийн эрүүл мэнд, тэдэнд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, ЭМС-ны 338 тоот тушаалын хэрэгжилтийг улам чанаржуулах үүднээс Нэгдсэн эмнэлгийн 86 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг “Дотны зөвлөгч“-өөр ажиллуулж, тэдгээрийн гэрийн ойролцоох эмэгтэйчүүдийг хуваарилан зөвлөгөө зөвлөмж өгч гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг явуулан ажиллаж байна.

         “төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх үзлэг”-ийг 2009 оноос Мандал суманд үйл ажиллагаа явуулж буй  аж ахуйн нэгж, албан байгууллагад  долоо хоног бүрийн пүрэв гаригт нарийн мэргэжлийн эмч нар оношлогооны тоног төхөөрөмж, лабораторийн шинжилгээтэй  очиж хүрч үйлчилсэн байна.

             “Сувилгааны баг”-ийг 2015 оноос байгуулж Мандал сумын айл өрхүүдээс нийгмийн эмзэг бүлэг, харж хандах хүнгүй ганц бие ахмад настан,хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгон тусламж үйлчилгээг үзүүлдэг.

Сүүлд нэмэгдсэн мэдээ