Цөөн үгээр

- шилэн данс - 2021-2024 үйл ажиллагааны хөтөлбөр2021-2024 үйл ажиллагааны хөтөлбөр - 5 жилийн үндсэн чиглэл

Танилцуулга

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 781

Танилцуулга

Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS 5292:2011-н дагуу  БАТУ өрхийн эмнэлэг нь 2002 онд Засгийн газрын 199-р тогтоолыг үндэслэн МУ-ын Нөхөрлөлийн хуулийн дагуу  3-р багийн төрийн үйлчилгээний байранд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

 Өрхийн ахлагчаар их эмч Э.Мөнхболор , их эмч Н.Алтанхуяг, нягтлан бодогч Н.Элбэгзаяа, бага эмчээр Ч.Туул, О.Гансувд, Т.Батчимэг, Б.Энхтунгалаг үйлчлэгчээр Ж.Хажидмаа, жолооч Б.Батдэлгэр нар ажиллаж байна.

Түүхэн замналаас:

 Анхны үүсгэн байгуулагч нь их эмч П.Эрдэнэбилэг, Н.Алтанхуяг нар нь нөхөрлөл хэлбэрээр үүсгэн байгуулж бага эмчээр Ч.Туяа, П.Уртнасан, Ч.Туул мөн дундын нягтлан Н.Элбэгзаяа үйлчлэгчээр Уранчимэг, Ж.Сайзмаа нар ажиллаж байлаа.

Өрхийн ахлагчыг П.Эрдэнэбилэг нь 2002-2010 онд, бүрэлдэхүүнд нь их эмчээр Н.Алтанхуяг, Сэлэнгэ, Мөнхзаяа, Дулмаа бага эмчээр П.Уртнасан, Ч.Туяа, Ч.Туул, С.Мөнхцолмон, Д.Отгонцэцэг, Отгонцэндмаа, Даваадорж, Уранчимэг нар ажиллаж байлаа. Өрх үүсгэн байгуулагдсанаас хойш их эмч Н.Алтанхуяг, бага эмч Ч.Туул, нябо Н.Элбэгзаяа нар одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна.

 Н.Алтанхуяг 2010-2014 онд өрхийн ахлагчаар томилогдон бүрэлдэхүүнд нь их эмч Азжаргал, Б.Оюунчимэг, Э.Жавхлан, Ц.Янжинлхам, Наранцацралт, А.Наранцэцэг, Ж.Баттүвшин бага эмчээр Ч.Туул, О.Гансувд, С.Алтансарнай, Т.Батчимэг, Б.Энхтунгалаг үйлчлэгчээр Ж.Хажидмаа дундын жолооч Б.Батдэлгэр нар ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө  ажиллаж байлаа.

 Э.Саруулчимэг 2015-2016 онд өрхийн ахлагчаар томилогдон бүрэлдэхүүнд нь их эмч Н.Алтанхуяг, Д.Нямжаргал бага эмчээр Ч.Туул, О.Гансувд, Т.Батчимэг, Б.Энхтунгалаг үйлчлэгчээр Ж.Хажидмаа дундын жолооч Б.Батдэлгэр нар ажиллаж байлаа.

Амжилт:  Манай хамт олны дундаас их эмч П.Эрдэнэбилэг, Н.Алтанхуяг бага эмч Даваадорж, Ч.Туул нар Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цолоор мөн Эрүүл мэндийн жуухаар С.Мөнхцолмон, Даваадорж, О.Гансувд,  нягтлан бодогч Н.Элбэгзаяа Эрүүл мэндийн Санхүүгийн тэргүүний ажилтанаар шагнагдсан нь бидний бахарлал юм.

 

Одоо манай хамт олон Сэлэнгэ аймгийн Мандал сумын  3,7-р багийн 7538 хүн амд анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлэн ажиллаж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг өргөжүүлэн чанар хүртээмжтэй хүргэж, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг хэвшүүлэх замаар эрүүл мэндийн байдалд чанарын ахиц гаргаж сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, замаар өрхийн эрүүл мэндийн төвийг хөгжүүлж, бэхжүүлэх зах зээлд өрсөлдөх чанарыг дээшлүүлэх.

ЗОРИЛТ

1. Эрүүл мэндийн чанар хүртээмжийг дээшлүүлэх

2. Хүний нөөцийн чадавхийг сайжруулах

3. Иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх

           

Төвийн үндсэн тусламж , үйлчилгээ

1.      Эмнэлгийн тусламж үйлчилгээ

ü  Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдлын үнэлгээ

ü  Оношилгоо, эмчилгээ

ü  Яаралтай тусламж, үйлчилгээ

ü  Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ

ü  Сэргээн засах тусламж, үйлчилгээ

ü  Хяналт

ü  Сувилахуйн тусламж, үйлчилгээ

ü  Гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ

ü  Өдрийн эмчилгээ

ü  Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ

2.    Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ

ü  Статистик, дүн бүртгэл мэдээлэл, судалгаа

ü  Мэдээлэл сургалт, сурталчилгаа

ü  Дархлаажуулалтын тусламж, үйлчилгээ

ü  Халдварт бус өвчний эрт илрүүлгийн тусламж, үйлчилгээ

ü  Чийрэгжүүлэлтийн тусламж, үйлчилгээ

ü  Халдварт өвчний үеийн тусламж, үйлчилгээ

ü  Эмийн зохистой хэрэглээ 

Сүүлд нэмэгдсэн мэдээ