Цөөн үгээр

- шилэн данс - 2021-2024 үйл ажиллагааны хөтөлбөр2021-2024 үйл ажиллагааны хөтөлбөр - 5 жилийн үндсэн чиглэл

Танилцуулга

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 659
Тус Цагдаагийн хэлтэс нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах хэргийг эрхлэх яамны сайдын 104 тоот тушаалаар 1958 оны 02 дугаар сарын 28-нд Цагдан сэргийлэх анги нэртэй анх байгуулагдаж Цагдаагийн Ерөнхий Газрын 1992 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 268 тоот тушаалаар орон нутагт анхлан байгуулагдсан сум дундын Цагдаагийн хэлтэс болон  өргөжсөн. Тус Цагдаагийн хэлтэс нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын харьяанд багтаж мөн аймгийн Мандал, Баянгол сум, Түнхэл, Хэрх тосгоны нутаг дэвсгэрт гарсан гэмт хэрэг, зөрчлийг харьяалалын дагуу хүлээн авч шалгаж шийдвэрлэх ажлыг хариуцан явуулж байна.
 
Хэлтсийн бүтэц зохион байгуулалт нь Төлөвлөлт зохион байгуулалтын хэсэг, Эрүүгийн хэсэг, Хэрэг бүртгэлт, Мөрдөн байцаах хэсэг, Нийтийн хэв журам хамгаалах хэсэг, Баянгол сумын Цагдаагийн хэсэг, Түнхэл, Хэрх тосгонд хэсгийн төлөөлөгч, цагдаагийн бүтэцтэйгээр ажиллаж байна.
 
Цагдаагийн хэлтсийн Хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Г.Бямбасайхан 2011-2012 онд, Цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Ж.Түмэндэмбэрэл 2013-2014 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон.
 
Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотноо 2016 оны 07 дугаар сарын 15-аас 16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Ази, Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалт”-ын аюулгүй байдлыг хангахад хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж Цагдаагийн Ерөнхий Газрын даргын “Талархал”-аар шагнадсан.
 
 Цагдаагийн хэлтэс нь 2016 онд удирдах дээд байгууллагаас дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны хөтөлбөр, ажлын чиглэл, үүрэг даалгаварын биелэлтийг зохих түвшинд хангасан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнд тодорхой төрлийн гэмт хэргүүд буурсан, хэргийн илрүүлэлт өмнөх оны мөн үеэс өссөн, алба хаагчдын сургалт, сахилга, ёс зүй дээшилсэн, өмнөө тавьсан зорилтоо биелүүлж ажилласныг үнэлж Мандал сумын Засаг дарга, Иргэдийн хурлаас “Шилдэг хамт олноор” шалгаруулсан байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ