Цөөн үгээр

- шилэн данс - 2021-2024 үйл ажиллагааны хөтөлбөр2021-2024 үйл ажиллагааны хөтөлбөр - 5 жилийн үндсэн чиглэл

Танилцуулга

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 382

Тус шүүх анх 1956 онд хэсгийн шүүх нэртэйгээр байгуулагдан анхны даргаар нь Бадарч гэдэг хүнийг томилж дарга, нарийн бичиг, зарлага гэсэн 3 орон тоотой ажиллаж байгаад 1961оны АИХурлын тэргүүлэгчдийн 315 дугаар зарлигаар нүүдлийн болгон өөрчилж шүүгчийг нь аймгийн төвд төвлөрүүлж нүүдэллэн ажилладаг болгожээ. Үүний дараа Зүүнхараа хотын хөдөлмөрчдийн удаа дараагийн хүсэлтийн дагуу 1963 оны 10 дугаар сарын 30-ны өдөр БНМАУ-ын Сайд нарын 512 дугаар тогтоол гарч Зүүн-Хараа хотын ардын шүүх нэртэйгээр дахин байгуулагдаж тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар 1993 оны 7-р сарын 01-ний өдрөөс Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүх, 2013 оны 12 сарын 19-нөөс Сум дундын 21 дүгээр шүүх, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх болсон. Тус шүүх нь 4 шүүгч, Ерөнхий шүүгчээр Б.Алтанцэцэг, Шүүхийн  тамгын газарт 19 шүүхийн захиргааны ажилтан Шүүхийн тамгын газрын даргаар Ж.Түвшинжаргал  ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ