Цөөн үгээр

- Сэлэнгэ зүүнхараа ОНӨААТҮГ-н уурын зуухыг хийн халаалтаар халаах шийдэлд хүрлээ. - Авто замын хучилт нь өнөөдрийн байдлаар чанар, стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул Засаг дарга Н.Лхагвадорж холбогдох компанийн удирдлагуудыг чанар стандартыг норм дүрэмд нийцүүлэхийг үүрэг болголоо. - ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Танилцуулга

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 368

Мандал сумын ЗДТГ-ын дэргэдэх НҮА нь 2006 оны 04-р сарын 10-наас Сэлэнгэ-Зүүнхараа ОНӨААТҮГазар болон өнөөг хүртэл ажиллаж байна.

Үйл ажиллгааны чиглэл:

  1. Дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх.
  2. Мах бэлтгэх төв.
  3. Орон сууц ашиглалт.
  4. Зам засвар.

Байгууллагын зорилго:

Харилцагч байгууллагууд болон айл өрхүүдийг дулаан хангамжийн хууль дүрмийн шаардлагын түвшинд хүргэх дулаан, цэвэр усаар хангах.Мандал сумын ард иргэдэд эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд чанартай шинжилгээнд хамрагдсан махаар хангах зорилготой.

Бүтэц зохион байгуулалт:

Манай байгууллага нь 303.374.220.28 төгрөгний үндсэн хөрөнгөтэй, 175.194.276.59 төгрөгний эргэлтийн хөрөнгөтэй ба 33 ажилтан  албан хаагчдын орон тоотойгоор ажиллаж байна.

Үйлдвэрлэлийн хүчин чадал:

БЗИУ -100 маркийн уурын даралтад тогоо-4, өөрийн зуухнаас 66 аж ахуйн нэгж, 90-ээд айл өрхийг дулаанаар хангахын зэрэгцээ УБТЗ-ын ЭХУХ-ын 1-р ангийн цэвэр ус, СББ ХХК-ны дулаан халуун хүйтэн усыг Тост өргөө хотхоны 100-н айл, 10-н аж ахуй нэгжид дамжуулан түгээх ажлыг гүйцэтгэж байна.Мөн зуухны их засвар хийж, янданг сайжруулан өндөрлөж шинээр хийсэн.Мах бэлтгэх төв нь жилд 259800 кг маханд шинжилгээ хийж, 4588 бод, бог нядлах үйлчилгээ үзүүлж ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ