Цөөн үгээр

- Сэлэнгэ аймгийн Мандал сумын газрын даамал А.Уранзаяатай газар олголт болон газрын маргааны талаар ярилцсанаа та бүхэнд хүргэж байна. - ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН БОЛЛОО. - МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Танилцуулга

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 474

“Цант Орхон” ОНӨААТ үйлдвэрийн газар нь (хуучин нэрээр) Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 1999 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 91 тоот тогтоолоор байгууллагдаж мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилгоор 16 хүн элсүүлэн авч, сургалтын курс нээж анхны ажилтнуудаа бэлтгэсэн нь тус компаний үүсэл хөгжлийн анхны шанг татсан юм. “Цант Орхон” ХХК-ийн ариутгах татуурга цэвэрлэх байгууламжийг Зүүнхараа хотын “Спирт бал бурам” комбинатын захиалгаар ОХУ-ын “МИНПРОМ” проектын зургаар барих шийдвэр гарч Улаанбаатар хотын “НАБСАН” компани гүйцэтгэгчээр ажиллаж 1989 онд барилга байгууламжийн ажил эхэлж 1999 онд ашиглалтанд орсон нь тус компаний үйлдвэрлэл үйлчилгээний үндэс суурь нь болсон. Ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж нь хоногт 8000м3 бохир усыг механик, биологийн аргаар 80-85% цэвэрлэх хүчин чадалтай, бохир ус татан зайлуулах ф325мм-ийн голчтой 2.4км хос шугам, хүлээн авах хэсэг, элс, тос баригч, хуваарилах узель, 1500м3 тунгаагч 5ш, 3500м3 багтаамжтай аэротенк, 41155 м2 талбай бүхий 6 шүүх талбай, агааржуулах болон лаг түүхий үлдэцийн насосууд, уурын зуух, цэвэр бохир усны лабораторитай ажиллаж байна. Тус компани нь өнөөдөр ариутгах татуурга цэвэрлэх байгууламжийн алба, Ус хангамж, ус түгээвэр, нийтлэг үйлчилгээний алба, Захиргаа аж ахуйн алба гэсэн бүтэц зохион байгуулалттай 52 хүний орон тоотой ажиллаж байна. Анхны захирлаар Г.Жукбат, удаах захирлаар Хүнсний аж үйлдвэрийн “Тэргүүний ажилтан”, Нийтийн аж ахуйн “Тэргүүний ажилтан”, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Янсангийн Жигжид (2000-2012) ажилласан бөгөөд 2012 оноос Дашпилийн Батэрдэнэ ажиллаж байна. Анхны ажилтнуудаас Б.Сэлэнгэ, Д.Дуламсүрэн,  Д.Мөнхбаатар нар өнөөг хүртэл үр бүтээлтэй ажиллаж байна. “Цант Орхон” ХХК нь Спирт бал бурам” компани, Төмөр замын Зүүнхараа өртөөний харъяа байгуулагууд бусад аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэрлэлийн болон ахуйн бохир усыг төвлөрсөн шугамаар, 30 гаруй байгууллагын бохир усыг 3.6м3 багтаамж бүхий ГАЗ -53 маркийн 1 автомашин, 5м3 багтаамжтай Зил 130 маркийн 1 автомашин, 10м3 багтаамжтай Зил 130 маркийн 1 автомашинаар татан зайлуулж цэвэрлэх үйл ажиллагаа явуулж байна.  Усан хангамж, ус түгээвэр нийтийн үйлчилгээний алба нь Мандал сумын нэг, зургадугаар багийн гэр хорооллын 800-аад өрхийн 6000 гаруй иргэд болон 8000 гаруй толгой малд зөөврийн усан хангамж, иргэдэд зочид буудал, саун биллъярд, нийтийн халуун ус, үсчин, дулаан гражаар үйлчилгээ үзүүлж байна. 2002 онд менежментийн гэрээгээр ажиллуулахаар зарласан тендерт манай байгууллагын баг шалгарч 3 жилийн хугацаанд мөнгөн орлого, үр ашиг, цэвэр ашгийн хэмжээ жил тутам нэмэгдэж, халуун ус, үсчин, гоо сайхан, дулаан гражийн үйлчилгээг шинээр нээж ажиллуулж 8 хүнийг ажлын байраар хангаж ажилласан байна. 2008 онд 20 ортой зочид буудлын барилгыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулснаар биллъярд, зочид буудлын үйлчилгээг шинээр нээж үйлчилгээний хүрээг өргөтгөж, 6 хүнийг ажлын байраар хангаж ажилласан байна. 2010 онд үсчин халуун усны байранд өөрчлөлт шинэчлэлт хийж шүршүүрийн тоог нэмэгдүүлж, сауныг шинээр  байгуулан тохижуулж үйл ажиллагаагаа өргөтгөн ажиллаж байна. Нийтийн аж ахуйн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад гавъяаны амралтаа эдэлж байгаа Нийтийн аж ахуйн салбарын “Тэргүүний ажилтан” Ш.Найдандорж, Н.Нина, Я.Жигжид  хөдөлмөр зүтгэлээрээ бусдыгаа хошуучлан ажиллаж байгаа. Нийтийн аж ахуйн салбарын “Тэргүүний ажилтан” Г.Хүрлээ, Ч.Батцэнгэл, О.Батсүх, С.Төртогтох, Д.Энхцаг нарын хүмүүсээр хамт олон бахархдаг ажээ. Тус компани нь Монгол улсын Нийтийн аж ахуйн салбарын 2002, 2006 оны “Шилдэг байгууллага”, 2005 онд сумын “Шилдэг байгууллага”, 2003 онд “Дэлхийн зөн –Монгол” ОУ-ын байгууллагын “Хүүхдэд ээлтэй байгууллага”, 2007 онд Сэлэнгэ аймгийн “Хүүхдэд ээлтэй байгууллага”-аар тус тус шалгарсан. 2002 онд үйлдвэр үйлчилгээний чиглэлээр ажлын байр нэмэгдүүлсэн Мандал сумын Засаг даргын “Өргөмжлөл”, 2006 онд Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны “Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн хамт олон” цол, “Өргөмжлөл”-өөр шагнагдсан. 2004 онд Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын “Жинхэнэ гишүүн”, 2005 онд МНААҮХолбооны гишүүнээр элссэн. 2004, 2006, 2008, 2010 онуудад Монголын Үндэсний Татварын Ерөнхий газрын “Найдвартай татвар төлөгч” Талархал, 2002 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нийгмийн даатгалын тасгийн “Шимтгэл найдвартай төлөгч” гэрчилгээ, 2010 онд Зүүнхараа Хас банкны “Шилдэг байгууллага” батламж, 2013 онд Мандал сумын “Шилдэг татвар төлөгч” гэрчилгээ, 2014 онд Монголын үндэсний Татварын ерөнхий газрын “ХӨХ ДЭВТЭР” цом, гэрчилгээгээр шагнагдсан тус сумын томоохон аж ахуйн нэгжийн нэг юм.  

Сүүлд нэмэгдсэн мэдээ