Цөөн үгээр

- УОК-ын 18 дугаар тушаал, Мандал сумын 2021.03.23-ны өдрийн А/55 дугаар захирамжийн дагуу 40 иргэд, худалдаа, үйлчилгээний байгууллагын ажиллагсдад халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж амны хаалтыг тогтмол зүүх, үйлчлүүлэгч иргэдэд шаардлага тавьж ажиллах т - МАНДАЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ - Өнөөдөр буюу 2021-03-23 өдөр Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаар тушаал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/17 дугаартай захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын х

Танилцуулга

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 566

Мандал сумын Нийтийн номын сан 1961 онд Зүүнхараа хотын намын хорооны дэргэд “Уншлагын танхим” нэртэйгээр 2000 ном, 1 орон тоотой байгуулагдаж байсан. Одоо 40 мянга гаруй ном, 42 уншигчийн суудал, 9 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс захирал 1, номын санч 4, туслах ажилтан 4 ажиллаж байна. Жилд 3 мянга гаруй уншигч шинээр бүртгэж, 37 мянга гаруй ирэгсдэд 40 мянга орчим ном хэвлэл, цахим үйлчилгээгээр үйлчилж байна.

 

Манай үйлчилгээ:

 

·      Нийтийн уншлагын танхим

-       21 суудалтай

-       Насанд хүрэгчид болон ЕБС-ын ахлах ангийн сурагчдад үйлчилнэ.

·      Гэрээр ном олгох тасаг

·      Хүүхдийн уншлагын танхим

-       21 суудалтай

-       Сургуулийн өмнөх насны болон ЕБС-ын 1-8-р ангийн сурагчдад үйлчилнэ.

·         Хөтөч номын санч буюу угтах үйлчилгээний нэгж

·         Цахим болон сонсдог номын үйлчилгээ

Номын сан хөмрөгийг тогтмол нэмэгдүүлж, жилд дунджаар хандив болон худалдаагаар 700 гаруй номоор баяжилт хийж байна. Мөн 1961 оноос хойшхи тогтмол хэвлэлүүдийг архивлан хадгалсаар ирсэн.

Манай номын сан уншигчдын хэрэгцээ шаардлагад нийцэх шинэлэг үйлчилгээг хүргэх зорилгоор “Цахим номын сан” болох зорилт тавин ажиллаж, номын сангийн автоматжуулалтын “MonBiblio” программыг нэвтрүүлж, ном, уншигчийн  бүртгэлийг 100% цахимжуулан, цахим каталогитой болсон. Мөн https://www.facebook.com/mnomiinsan хаягаар номын сангийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг хүргэж байна.

Иргэдийг номын сангийн үйлчилгээнд өргөнөөр хамруулах, уншигчдын хүрээг өргөжүүлэх, мэдлэгийг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд туслах зорилгоор  СОНА, ном уншлагын аян,  номын тойм яриа, номын үзэсгэлэн зэрэг ном сурталчилгааны ажлуудыг тогтмол зохион байгуулдаг.

 “Номтой аялал” явуулын, зөөврийн номын үйлчилгээг жил бүр  зохион байгуулж малчид, хаалттай бүлгийн иргэд болон алслагдсан багийн хүн амыг хамруулан төр, төсвийн байгууллагуудад  зөөврийн үйлчилгээгээр ном хэвлэлээр үйлчлэн, номын сангийн үйлчилгээний талаарх мэдээллийг хүргэдэг.

Цаашид номын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэн сумын иргэдийг номтой нөхөрлүүлэх зорилгоор “Өсвөрийн номын санч” дугуйлан, “Номтой нөхөрлөе” клуб, “Бүтээлчээр ном уншъя” аян, “Өвөрмөц нэгэн захидал” зэрэг шинэлэг ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна.

Цагийн хуваарь

 

Нийтийн уншлагын танхим:

 

·         Ням – Пүрэв 09.00 – 13.00, 14.00 – 18.00

·         Баасан, Бямба амарна.

 

Хүүхдийн уншлагын танхим:

 

·         Мягмар – Бямба 10.00 - 18.00

·         Ням, Даваа амарна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ