Цөөн үгээр

- - НИЙТ БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ, ОЮУТАН СУРАГЧ, ХҮҮХЭД БАГАЧУУДДАА ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ. - АЖЛЫН ЗАР

Танилцуулга

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 753

·         Мандал сумын Хэрх багийн “Янзагахан” цэцэрлэг нь одоогийн хуучин спирт заводын төвд 1959 онд 5 ажилтантайгаар байгуулагдаж анх 25 хүүхэдтэй ажиллаж эхэлсэн. 1961 онд Зүүнхараа САА-н төвд шилжиж ирснээр 50 хүүхдийн орон тоотой , 8 багш ажилчинтай болжээ.

·         1975 онд Зүүнхараа сангийн аж ахуйн хүн ам  суурьшил төвлөрсөнөөр хүүхдийн тоо 150 болж 25 ажилчинтай ЗХУ-н тусламжаар баригдсан бүрэг тоног төхөөрөмжтэй байранд орж , 1976 онд ясли цэцэрлэгийн комбинат болон өргөжсөн байна

·         2016 оны 01 сарын 01-нээс 75 хүүхдийн ортой 2800м2 ашигтай талбай бүхий  орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн  өргөтгөлийн барилга ашиглалтанд орж нийт 5300м2 талбайтай байгууламжид   7 бүлэг 205 хүүхдийн төлөвлөгөөтэй ,  238 хүүхэд хүлээн авч, эрхлэгч -1,  арга зүйч-1,  ня-бо-1, нярав-1, бүлгийн багш -9, хөгжмийн багш-1, туслах багш-9, тогооч-2, харуул -3, үйлчлэгч-1 , угаагч -1, эмч-1 нийт  30  багш ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үйлсэд сэтгэл нэгтэйгээр ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ